Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог. Уг журмын дагуу хоёрдугаар сард буюу Сар шинийн баярын өмнө олгодог юм. Энэ жил ч мөн одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгохоор 29.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан.
Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна.
Одонтой ээжүүдийн мөнгийг ирэх сард олгоно |
|