Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хуралдааны үеэр Авто зам сэтлэх болон авто замын орц, гарц шинээр гаргах ажлын эрх зүйн баримт бичгийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулав.
Улаанбаатар хотод авто замын зурвас газар, инженерийн шугам сүлжээ шинэчлэх, шинээр байгуулахдаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926 дугаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам, 2017 оны А/300 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/192 дугаар тушаалыг мөрдлөг болгодог. Дээрх захирамж, тушаалын хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж зохион байгуулахаар тусгасан байдаг боловч бодит байдал дээр Нийслэлийн Замын хөгжлийн газар голлон ажилладаг байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгж төдийгүй төрийн байгууллагуудын дунд үл ойлголцол үүсдэг аж.
Хотын дарга нэг жил зам тавьдаг, дараа жил нь тавьсан замаа хуулдаг. Стандартын дагуу зам тавьж чаддаггүй гэдэг асуудал байнга яригддаг. Мөн үүнээс болж төсвөөс гаргаж байгаа зардал үр дүнгүй болдог. Иймээс холбогдох байгууллагууд уялдаатай ажиллах хэрэгтэйг хэллээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ыг Авто замын тухай, Зөрчлийн тухай хууль, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дүрмийн холбогдох заалтуудад нийцүүлж, зөвхөн авто зам, замын байгууламжид хамаарах хэсгийг Нийслэлийн Замын хөгжлийн газар зохион байгуулахаар тусгаж, Нийслэлийн Засаг даргын захирамжуудад өөрчлөлт оруулан батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэнд үүрэг болгов.
| Авто зам сэтлэх, орц, гарц гаргах эрх зүйн бичигт өөрчлөлт оруулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24