Нийслэлийн Засаг даргын А/551 захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн зүүн хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний болон дугуйн зам барих ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүллээ. Орон сууц, худалдаа үйлчилгээний төв бүхий Энканто цогцолборыг 2018 онд “Камдер” ХХК барьж, нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашиглан, машины зогсоол барьсны улмаас замын уг хэсгээр явган болон дугуйтай хүн явах боломжгүйд хүрсэн.
	
	Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас талбайг чөлөөлөх санал шаардлагыг удаа дараа хүргүүлж ирсэн. Уг асуудалтай холбоотойгоор иргэд ч мөн хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Камдер” ХХК-ийн эзэмшилд хамааралгүй 584 ам метр газрыг чөлөөлөх шийдвэр гарсан юм. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайг албадан чөлөөлж, заасан талбайд 90 метр урттай явган хүний болон дугуйн зам барихыг Улаанбаатар Зам  засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т даалгалаа.
	 
	
Захирамжийн дагуу өнөөдөр Камдер ХХК-ийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн өгч, даваа гарагаас стандартад нийцсэн явган хүний болон дугуйн зам барьж эхлэхээр төлөвлөлөө.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
| БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах "Оргил" төвийн зүүн талд явган хүний болон дугуйн зам барих ажлыг эхлүүлжээ | 
  
 
      
       
  
  
 
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
 Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна 
      2025-09-23 08:43:02