Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Соёлын сайд Ч.Номин энэ сарын 22-ны өдөр тус улсын Соёлын сайд Дарио Франческинитэй уулзаж Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2025 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Засгийн газар хоорондын хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин хамтран ажиллах боломжтой төрийн болон их дээд сургуулийнхантай уулзаж, санал солилцсон бөгөөд тус улсын Соёлын сайд Дарио Франческинитэй уулзах үеэрээ ярьсан ажил хэргүүдийг бататгах, богино хугацаанд үр дүнд хүргэх асуудлаар тохиролцсон юм.
Тухайлбал,
Мөн түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд буй төслүүдэд Италийн талын сайн туршлага, технологийг нэвтрүүлэх чиглэлд онцгойлон анхаарч мэргэжлийн шинжээчдийг урьж ажиллуулах, тэр дундаа сонгодог урлагийн уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн солилцоо, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголын түүх, соёл судлалын төвийг Венец хотын Ка Фоскарийн их сургуулийн нөөц бололцоо, туршлагад тулгуурлан байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов гэж Соёлын яамнаас мэдээллээ.
| Соёлын сайд Ч.Номин Италийн Соёлын сайд Дарио Франческинитэй уулзлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24