“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын хувийн амьдрал олны хараанд өртөөд буй. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эхнэр Х.Янжингаажид өөр эрэгтэйтэй хувийн харилцаа үүсгэсэн учир дөрвөн хүүхдээ аваад, салж буй тухайгаа ярьсан. Өдгөө тэдний эл гэр бүлийн маргаан шүүх дээр хэлэлцэгдэж буй. Тэгвэл түүний эхнэр Х.Янжингаажид ийн хэллээ. Тэрбээр:
-16 ЖИЛИЙН ТУРШ, ДӨРВӨН САЙХАН ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ ХӨРӨНГӨ ХАМТ БҮТЭЭЛЦЧИХЭЭД, ЭЦЭСТ НЬ НАМАЙГ ЯВДАЛ СУУДАЛТАЙ БОЛГОЖ БАЙНА-
”Би өнөөдөр ийм юм бичихдээ тулж байгаадаа үнэхээр гутарч байна. 16 жилийн турш 4 эрүүл сайхан хүүхдийн аав ээж болж, 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө хамт бүтээчээд хамаг бузар булай нь ил болмогц хууль ёсоор өөр дээрээ авах ёстой хүүхдүүд болон эд хөрөнгийн маргааныг маань улстөртэй холбож, намайг явдал суудалтай болгож буй нь хөх инээд, харуусал хоёрыг зэрэг хүргэж байна.
Ганболд бид хоёрын салалт шүүхээр үнэн зөв явж дуустал чимээгүй байя, таарч тохирохоо болиод салсан ч гэсэн хүүхдүүдийнхээ аавын нэр хүндийг бодоод олон нийт битгий хэл хамаатан садандаа хүртэл надтай яаж харьцдаг байсан талаар ч олон юм ярилгүй олон жил боллоо. Хөрөнгө биш хүнийх нь нэр үлддэг хорвоо шүү дээ уул нь. Бүх юмаа нийтэд яримаар байгаа бол ядаж үнэнээр нь БҮХ юмаа ярьцгаая даа Ганболдоо.
16 жилийн амьдралыг минь няцааж гэрлэлтийн баталгаагаа хүчингүй болгуулж, ах дүүсээрээ нийлж нялх үрээ аваад явсан намайг 1 жил гаран дээрэлхэж байхад би гоншигнож яваагүй шүү. Одоо харин тэсэшгүй нь.
Бидний амьдрал Ганболдын өвөөгийн нэр дээрх Сансарын тунелийн урд байдаг Микрийн жижигхээн хуучны 3 өрөө байранд 2005 онд эхэлж байв. Энэ үед Тордайн Ганболд гэдэг хүний нэр дээрээ зочид буудал битгий хэл 1 өрөө байр ч байгаагүй.
Сэхээтэн, боловсролтой, боломжтой айлын хүүхэд байсан би сайн аав ээжийн буянаар 11 наснаас хойш Герман, Швейцарьт сурч амьдарч ирсэн. Тухайн үед аавын бие таагүй байснаас болж Монголд ирж сургуулиа дуусгаж байв. Багаас биеэ дааж гадаадад олон жил амьдарсан, аав ээжийгээ зовоож мөнгө авахгүйн тулд 16 настайгаасаа ажил хийж эхэлсээн би. Герман хэлтэй тул орчуулга хийж, аялал жуулчлалын компанид хөтөч, барилга байшин, архитектурын сонирхолтой тул Барилга.МН сэтгүүлд ажиллаж, редактор, ерөнхий менежер хүртэл дэвшиж ажиллаж байв. Улмаар үл хөдлөхийн салбарт гүн шингэсэн байлаа.
-Т.ГАНБОЛД НАМАЙГ 22 НАСТАЙ ҮЛ ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙХАД БАЙР АВАХ НЭРИЙДЛЭЭР АНХ ЭРГҮҮЛЖ ЭХЭЛСЭН-
Т.Ганболд нь намайг 22 настай үл хөдлөх хөрөнгийн зуучлалын чиглэлээр ажиллаж байхад байр авах зарах нэрийдлээр намайг анх эргүүлж эхэлсэн билээ. Надаас ах ч ажилсаг хөдөлмөрч, амьдралын ухаантай гэж бодон, надад халамжтай байсан тул таалагдаж бид үерхсэн. Гэвч удалгүй 2005 оны намар нь би Чех улсын засгийн газрын тэтгэлэгээр сургуульд явах болов. Харин Ганболд үүнийг мэдээд өөртэйгөө үлдэхийг ятгаж, дараа нь АНУ руу сургуульд явуулж өгье хэмээн хамтдаа эхлүүлсэн Корпорейтын төслөө дуусгахыг гуйсан. Би ч зөвшөөрсөн.
Үүнээс жил орчмын дараа буюу 2006 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гуайн заавар тушаалаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар тэр томилогдож Дарханд надаас тусдаа амьдрах болсон. Харин би Улаанбаатарт үлдэж бидний хамтдаа санаачлан эхлүүлсэн Баянгол зочид буудлын ард байрлах анхны Корпорейт зочид буудлыг хөрөнгө оруулагчаас нэмж мөнгө татан барьж эхэлсэн.
Ганболд бид хоёрын хамтдаа 2007 оны 5 сард нээлтээ хийсэн уг барилгыг 2 жил гарангийн турш би дангаар хариуцан, “бидний гэр бүлийн” төсөл хэмээн чин үнэнээр бодож бариулсан гэж бахархалтай хэлнэ. 2009 он хүртэл Дарханд амьдарсан Ганболд өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрнө, хөрөнгө оруулагч ч мэднэ, тухайн үеийн барилгын ажилчид, түүхий эд нийлүүлэгчид ч батална.
Анх барилга эхлэхэд орон сууцны төсөл болгоё гэж Ганболд хэлж байсан ч оюутан үеэс аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байсны хувьд Улаанбаатар хотод цэвэрхэн, тухтай, хотын төвд байршилтай, гоёмсог зочид буудал тухайн үед байдаггүйг мэддэг байсан тул зочид буудал болгоё хэмээн би санааг нь өгч байв. Гадаадад олон жил амьдарч байсны хувьд нэг удаа зараад ашиг авахаас илүү он удаан жил доллараар орлого олох эх үүсвэр гэж би харж байлаа. Ийнхүү би босгосон буудлынхаа анхны захирлаар нь 2007 оноос ажиллаж эхэллээ. Барилгын хүнд хүчир, хэл амтай ажил дуусч, буудлын тохижилт, үйл ажиллагаа жигдэрч, орлого ашиг орж ирдэг болмогц Ганболдын нагац эгч С.Отгондулам, үеэл дүү Б.Алтантуяа гэх мэт хамаатан садан нь бэлэн болсон бизнес дээр ажилд орцгоож эхэллээ. Би ч юм бодолгүй, хамаатан садны сэтгэл энгийн ажилтнаас илүү байна хэмээн баярлаж тэднийг найрсагаар хүлээн авсан.
-НАЙМАН САРТАЙ ЖИРЭМСЭН БАЙХАД ХЭДИЙН ӨӨР ЭМЭГТЭЙГ ЖИРЭМСЛҮҮЛЖ, ДОЛООН САРТАЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛСОН БАЙСАН-
Гэтэл тун удалгүй зөвхөн амралтын өдөр Дарханаас УБ-т ирдэг байсан Ганболд бүх ажилчдын хурал зарлан надад огт мэдэгдэлгүй нагац эгч Отгондуламаа захирлаар тавьчихдаг юм байна. Барихаас ашиг өгдөг болтол нь буудлаа ажиллуулсан би эр нөхөр болж байгаа хүндээ ингэж анх удаагаа жийгдэж, ар нуруу руугаа хутга зоолгов. Бидний гэр бүлийн хөрөнгө хэмээн 1 төгрөг хэмнэх гэж хэрүүл хийдэг байсныг минь яана. 2 жил гаран нар шороог үл хайхран бүх цагаа зориулсан төслөөсөө ямар ч тайлбаргүй жийгдэх мэдрэмж ямар байдаг гээч? Жийсэн хүн нь чиний цалин өгдөг захирал биш харин чамд хайртай дуртай гээд унаж тусаад 2 жил нэг гэрт байсан хүн байхаар бүр ямар байдаг гээч? Хэлэх үг олдоггүй юм билээ. Тус хурлаас би юу ч хэлэлгүй гараад явсан. Ийм хүнтэй юу ч ярихав гээд би ээжийндээ бүх юмаа аваад очсон. Гэтэл араас хэдэн долоо хоног тайлбар хэлж аргадсан. “Чи чинь эзэн нь шүү дээ. Ахуйн ажлаар яах гээд байгаа юм бэ?”, “Гэртээ сууж бай л даа. Цаасан дээрх биш л захирлаа хийчих л дээ. Чи угаасаа л эзэн нь шд” гэдэг юм ярьж гэртээ буцаж ирэхийг аргадсан. Ийм өчүүхэн хандлагатай хүн гэдгийг нь нэгэнт мэдсэн тул гэрлээгүй дээрээ Сингапур руу амьдарч ажиллахаар шийдэн 2008 оны 6 сард ганцаараа явсан боловч очоод удалгүй 2 сартай жирэмсэн болсноо мэдсэн юм.
Нэгэнт бид салсан ч миний анхны жирэмслэлт байсан тул цаашдын эрсдлийг бодоод шууд авхуулж чадаагүй ээ яг үнэндээ. Юуг нь нуухав. Ингээд Ганболдод хэл дуулгасан. Тэр ч баярлан, надаас өчнөөн уучлалт хүсч намайг дундаа буюу Хонг Конгт уулзахыг гуйж гувшив. Хүний нутагт, гэрээсээ хол, ганцаараа, 25 26-хан настай эмэгтэй хүн салсан хүнээсээ жирэмсэн болсоноо мэдэх нээх сайхан мэдрэмж биш. Яг яах ёстойгоо мэдэхгүй хэдэн хоног гөлийсөн. Гэхдээ өдрөөс өдөрт дотор чинь бойжиж байгаа гэмгүй үрээ бодоод юу ч гэсэн аавтай нь уулзаж үзэхээр шийдсэн.
Хонг Конгт уулзахад тэрээр “Би чиний маш сайн хань болж чадна. Хүүхдэдээ үнэхээр сайн эцэг нь болж чадна” гэж намайг уярааж дөнгөв. Жирэмсэн хүний сэтгэл зүй цаанаасаа уян болдог юм билээ. Би түүний хэлсэн үг бүрт бат итгэж Монгол руугаа нүүлээ. Хамгийн сонирхолтой нь намайг төрөх дөхөөд тогооноос том гэдэстэй 8 сартай жирэмсэн байхад үед Ганболдын хүүхдийг гаргасан 1988 онд төрсөн Оюу гэх Орост сурдаг эмэгтэй 7 сартай Танан гэдэг охиноо тэвэрчихсэн манай Микрийн байранд ирж “Би Ганболдоос жирэмсэн болсон, үүнээс болж би нөхрөөсөө салсан. Оюутан, нөхрөөсөө салсан, орлогын эх үүсвэр байхгүй” гэж уйлаад надад Ганболдтой эр эмийн харьцаатай байсан гэдгээ үнэнээр нь хэлсэн.
Би яг үнэндээ итгээгүй. Надтай 3 жил хамт амьдарсан, надаас 10 гаруй ах, хүүхний хор нь гарсан гэдгээ байнга хэлдэг эр нөхөр маань арай ч ийм хоомгой зүйл хийхгүй, өөрөөсөө 20 гаруй дүү эмэгтэйтэй сексийн харилцаатай байна гэхэд үнэхээр итгээгүй. Тиймээс ч эцэг тогтоох шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хийлгүүлэхийг Ганболд, Оюу хоёроос шаардсан. Хариу хэд хоногийн дараа ирэхэд харамсалтай нь ДНК-ийн шинжилгээгээр Ганболдын хүүхэд мөн гэдэг нь нотлогдсон юм. Худлаа гээд намайг шүүхэд өгдөг юм бол шинжилгээний бичиг нь надад одоо хүртэл бий гэдгээ санаарай Ганболдоо. Хэд хэд хувилаад ойрны хүмүүстэй өгсөн байгаа. Чи намайг алуулж хорлуулсан ч энэ бүх юмс гараад л ирнэ.
8 сартай жирэмсэн байхдаа ийм мэдээг сонссон би сэтгэл санааны гүн хямралд орж хэд хоног юу хийх ёстойгоо мэдээгүй. Эцэст нь адилхан эмэгтэй хүн, тухайн үед 20 настай, оюутан хүүхдийг хүүхэдтэй нь, харийн оронд хаяж хавчих хатуу сэтгэл надад үнэхээр байсангүй. Ганболдод хариуцлагаа үүрч Оюугийн ахуйг нь заавал шийдэж өгөх ёстой гээд цэнхэр өнгөтэй Nissan X-trail машин авч өгөн амьдрах байрны асуудлыг нь шийдүүлж өгч байсан. Уг нь бидний амьдралд ахиж гарч ирэхгүй гэж надад амласан ч харамсалтай нь намайг 3 хүүхдүүдтэйгээ Германд байх хугацаанд Ганболд Оюу далайн эрэг дээр хоёр аялж явж байсанг саяхан мэдсэн. Ийм л байна.
Би багаасаа л хайрын дунд өссөн айлын ганц охин. Эмэгтэй хүн эрээс болж хэзээ ч хохирч болохгүй гэж боддог. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байх ёстой л гэж боддог. Хичнээн миний нөхөртэй янаг амрагийн харьцаатай байсан ч тэр бүсгүй, хүүхэдтэйгээ хөсөр хаягдах ёсгүй гэдэг бодлын үүднээс л ийм шийдвэрийг гаргасан. Бид ярилцсан, дахиж хүүхэн шуухны асуудал байхгүй гэж тэр надад амлаж тангарагласан уул нь. Ганц удаа дахин боломж өгөөч гэж хэдэн долоо хоног гуйж явсан. Тэнэг би дахин түүнд итгэсэн. Эр хүн нэг алдаж болно хэмээн өршөөсөн. Гэтэл биднийг салсанаас хойших хугацаанд Ганболдод гэрлэлтээс гадна дахиад 2 эмэгтэйгээс 2 хүүхэд байгааг би олж мэдээд байна.
Сошиалаар түүнээс үнэнч, шударга хүн байдаггүй мэт имиджтэй экс нөхөр маань ийм л хүн байсанг мэдэх сайхан байгаагүй ч би энэ бүрийг ил болгоё гэж бодсонгүй өнөөдрийг хүрлээ. Гэхдээ чи өөрөө л түмнээр амьдралаа шүүлгэмээр байгаа бол одоо яахав дээ. Хамтдаа шүүлгүүлье.
Хувь тавилан уу, хувь заяаны шоглоом уу одоо намайг холбоод байгаа Бат-Эрдэнийн Танан найзтай маань ижил нэртэй, гэрлэлтээс гадуурх охин чинь бас Танан гэдэг нэртэй байх гэж. Инээдтэй юм даа. Үүнийг уншиж суугаа хүмүүст Солонгос киноны драма цаашаа санагдаж байгаа байхдаа. Гэхдээ Ганболд гэдэг хүний амьдрал ийм нь үнэн. Бузар явдалтай байсны чинь үйлийн үр хаалга андуурдаггүй гэж үнэн юм даа Ганболд минь. Би чамд бүтэн жилийн өмнө ийм асуудал яригдаж эхлэхэд л хэлж байсан. Карма гэж үнэхээр байдаг юм.
Би эдгээр нэрийг хэзээ ч гаргаж ирэхгүй, чиний нэр хүндийг хамгаалаад авсандаа авч орно гэж боддог байлаа. Гэхдээ чи өөрөө л эхэллээ. Би бас нэрээ хамгаалах эрхтэй. Овоо босгоогүй бол жаазгай юун дээр суух билээ.
Миний өөрийн охин төрснөөс хойш 3-хан сарын дараа би дахин жирэмсэн боллоо. Бүхнийг уучилж мартаад шинээр эхэлсэн гэж л би түүнд итгэн бодож явлаа. 2009 оны 6 сард Намбарын Энхбаяр ерөнхийлөгчөөс буумагц намар нь Ганболдыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс засгийн шийдвэрээр халсан.
Өрх гэрийн тэргүүн маань нэгэнт хийх юмгүй болсон тул эхний Корпорейтын санхүүгийн ашиг, амжилтыг хараад 2009 онд бид хоёр Нүхтийн Корпорейт буудлыг барихаар зориглож хөдлөв. Улаанбаатар хотод Тэрэлжээс ойр агаар сайтай, модтой, хүмүүс хүүхдүүдээ аваад салхилчих боломжтой газар Нүхт л байв. Одоогийнх шиг байр, хаусаар шаваагүй сэлүүхэн, агаар сайтай орчин байсан. Улмаар ганцхан жилийн дотор 5000 орчим метр квадрат амралтын газрыг барьж ашиглалт оруулж 2010 оны 10 сарын 1-нд нээлтээ хийж бөөн баяр болж байлаа. Үүний дараахан манай хамгийн том төсөл болох 20,000 метр квадрат Корпорейт Хотел энд Конвеншн Центрийн барилгыг ажлыг эхлүүлсэн.
Би биеийн байдлаас шалтгаалан Монголд төрөх боломжгүй байсан тул 2012 оны 1 сарын 6-нд өөрийн ээжийн хамт гурав дах хүүгээ Бээжинд өлгийдөн авсан. Учир нь Ганболдыг Энхбаярын хэрэгтэй хамаатуулан хилийн хориг тавьсан ба үүнээс 9 хоногийн дараа буюу 1 сарын 15-нд 461-р хорих анги руу ачсан юм.
Шоронд орсноос хойш бүтэн сар өнгөрчихөөд байхад түүний өнөөх хамаатнууд нь хүртэл түүнийг шоронгоос гаргах гэж хөөцөлдөхгүй байгааг сонсоод нялх үрээ тэврээд, чихэндээ бөглөө хийгээд онгоцоор яаран ирж эр нөхрөө шоронгоос гаргах гээд АТГ, цагдаа, шүүх гээд явж болох бүх газруудаар хүүхдээ тэврээд явж байсанг тухайн үеийн хүчний байгууллагынхан мэднэ. 2012 оны цагаан сарын өмнө авааль нөхөр, хүүхдүүдийнхээ аавыг шоронгийн хүйтэн ор дээр биш цагаан сараар гэр орондоо, гэр бүлтэйгээ байгаасай гэж хүссэн дээ битүүний өдөр батлан даалтаар суллаж гаргаж авч чадсандаа өөртөө додьгор байлаа.
Намайг нялх хүүхэдтэй, хөлөө эргэтэл хэдэн цагдаа нарын хаалгыг сахиж явсны эцэст л шоронгоос тэр мултарч байснаа өнөөдөр мартаж намайг газрын гаваар ортол гүтгэж явааг үр хүүхдүүд маань, ард түмэн, хувь заяа шүүх болноо.
Энэ явдал 2014 онд ахин давтагдаж Дарханы шоронд бас нэгэн хэргээр хоригдож байхад нь 7 хоногийн турш орой унтахаас бусад үед Дарханы цагдаа болон шоронгийн гадаа өнжиж, хүмүүсийг гуйж гувшин эр нөхрөө суллаж байсанг Дарханы хуягууд болон цагдаа нар нотолно.
Ингэж адал явдалтай амьдрал маань үргэлжилсээр 2015 онд Корпорейт Хотел энд Конвеншн Центрийн барилгын ажил дууслаа. Гэтэл өнөөдөр ганцаараа бүхнийг санаачилж, бүхнийг ганцаараа хийж бүтээсэн мэт аашилж байгаа нь гутамшигтай. Би байсан учир, чи энэ бүхнийг хийх боломжтой байсан юм шүү. Амжилттай нөхрийн ард эхнэр хүн байнга байдаг.
Энэ хооронд манай гурав дах хүүхэд төрсөн ч би жирэмсний дикретээ аван автал эдгээр барилга байшинг барих, төлөвлөх, тохижуулах зэрэг үйл ажиллагаанд оролцсоор явсан. Энэ хугацаанд хэзээ ч хэний нэр дээр юу байх талаар Ганболдтой бүр яриа ч өдөж үзээгүй. Эдгээр бүх зүйл манай гэр бүлийн өмч л гэж надад Ганболд итгүүлж байлаа. Би ч “нөхөртөө” итгэсээр байв.
Корпорейт Хотел энд Конвеншн Центрийн ажлыг дуусмагц Ганболд гэнэт хүүхдүүдээ эрүүл орчинд амьдруулъя гэж эхлэв. Эх хүн л болсон хойно хүүхдүүдээ л бодно. Явуулах гээд байгаа үнэн шалтгаан нь өөр байсанг би үнэхээр харж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Сайн эцэг, сайн ханийн үүргээ л биелүүлж байна гэж бодож байлаа. Гэтэл гол зорилго нь тийм байсангүй ээ.
-Ц.АЛДАРМАА ТЭРГҮҮТЭЙ ХИЧНЭЭН ОЛОН ХҮҮХЭНГ БИДНИЙ ГЭРТ БОЛОН БУУДЛЫН ӨРӨӨНДӨӨ АВЧРУУЛСАН ТУХАЙГ СОНСОЖ, МЭЛ ГАЙХАЖ ЦЭЛ ХӨХӨРСӨӨР БАЙНА-
Ганболдыг нэг сумаар олон туулай бууддаг эр гэдгийг нь ойрны хүмүүс нь мэднэ. Биднийг салсанаас хойш бүтэн жилийн хугацаанд манай зочид буудлын ажилчид, найзууд, найзуудынх нь эхнэрүүд, хувийн жолооч нь хүртэл буудалдаа жүжигчин Ц.Алдармаа тэргүүтэй хичнээн олон хүүхэнг бидний гэрт болон буудлын өрөөндөө авчран өврөөрөө дамжуулсан тухайг сонсоод мэл гайхаж, цэл хөхөрсөөр байна. Ц.Алдармааг хүн түлж бэртээсэн хэргээр шоронд яван явтал 2-3 жил нууц амрагаараа “ажиллуулж” байж. Намайг 3 нялх хүүхдээ гадаад оронд ганцаар өсгөж явахад өнөөдөр ариухан хүн болчоод сууж байгаа нь энэ хүн ийм л жүжигчин гэдгийг нотолно.
Бас унтдаг гэх хүүхнээ биднийг Герман явсан 2015 оноос хойш Корпорейт буудалдаа ажиллуулж, тэр нь одоо ч ичихгүй ажилласаар байгааг нь мэдээд багагүй хугацаа өнгөрлөө. Зочид буудал болгоё гэсэн миний санаа буцаад Ганболдын хүүхэнддэг өргөө болно гэж яаж санахав дээ.
“Тэр үед надад яагаад хэлээгүй юм бэ?” гэхэд “Ганболд захирлаас айдаг байсан. Олон хүүхэд өнчрүүлэхээс, та 2-ыг салгахаас айсан” гэх мэт тэнэг тайлбар өгөөд явж байна тэд одоо. Үнэхээр гомдмоор. Эмэгтэй хүн хууртагдаад байхад, араараа тавиулаад байхад тэд хэлсэн бол би өнөөдөр ингэж гүтгүүлээд, айлын түрээсийн байранд нялх хүүхэд, хөгшин ээжийн хамт үүнийг бичиж суухгүй байлаа. Ер нь хэн ч ямар ч зүйлээр хохирох ёсгүй гэж би боддог. Баттай мэдэж л байгаа бол, сайн сайхныг хүсч л байгаа бол хохироод байгаа хүнд юу болж байгааг нь үнэнээр хэлчиж байгаарай гэж хичээнгүйлэн гуйя Монголчуудаа. Миний амьдралын алдааг тэр хүнд бүү үүрүүлээрэй.
2015 оноос хойш би гадаадад 3 хүүхэдтэйгээ, Ганболд Монголд ганц бие залуугийн амьдралаар амьдарч, бид 4 дээр ирэн очин хагас тусдаа амьдрал маань эхэлсэн юм. Гэвч энэ үеэр 2019 онд би дахин жирэмсэн болсон. Жирэмсэн байсан зун нь Монголд Корпорейт Хотел энд Конвеншн Центрийн дээд давхарт байдаг гэртээ иртэл гэрээс бэлгэвч, уруул өнгөлөгч, виагра нар олдож бөөн хэрүүл болсон ч эх хүний хувьд үрийнхээ амийг тасдах зориг хүрэлгүй хамгийн бага хүүгээ өвөл нь төрүүлсэн.
Сүүлийн хэдэн өдөр мэдээнүүд дээр гарсан комментийг уншихад “Эх хүн байж хүүхдүүдээ боддоггүй гичий, банзал, янхан” гэх жимс ногоо, уул ус, гадаад хүмүүс, хүүхэлдэйн баатруудын зурагтай төлбөртэй троллуудын комментууд бишгүй байна лээ. Би нэг биш нилээн олон удаа тэвчиж, уучилж, өршөөж амьдарсанг мэдэх хүмүүс нь мэднэ. Одоо харин Ганболдын гавъяагаар ард түмнээрээ, бүгдээрээ мэддэг боллоо. Ганболдоо бүх юмаа дэлгэмээрбайгаа бол үнэн шударгаар бүгдийг л дэлгэе хоёулаа.
Би залуу хүн. Бусад залуусын адил найзуудтайгаа уулзаж, наргиж цэнгэх, ууж дуулах эрхтэй. 2014 онд iLoft барнаас намайг найзуудын маань хажууд үсдэж чирэн, машиндаа чихэн зодож байсанг олон түмэн харсан. Юунаас болж гэж үү? Утсаа сонсоогүй аваагүйгээс болж. Олонд харагдсан нь энэ болохоос удаа дараа гар хүрдэг байсан нь үнээн. Одоо юугаа нухав. Бүхнээ л ил яръя. Нөхрийнхөө нэр хүндийг бодоод ганц хүнд ч ган хийж явсангүй, цагдаад ч дуудлага өгч байсангүй би.
Яагаад зодуулан байж хамт байгаад байсан юм бэ гэж үү? Эмэгтэй хүн гэдэг цаанаасаа нинжин сэтгэлтэй болохоор эр хүнийг уучлаарай гээд гуйхад эргээд мартдаг зөөлөн амьтад болохоор. Бидний дунд жаргалтай өдрүүд ч байсан гэдгийг санах хэрэгтэй.
2019 оны 12 сарын 14-нд хамгийн бага хүү маань Сингапурт төрлөө. Ганболд 20 гаруй хоног хамт байгаад Монгол руу буцсан. Удалгүй Сингапурт Ковид гарч бид ч Монгол руу буцсан. 4 нялх үрийнхээ буянаар очерт урдуур бичигдэн 2020 оны 5 сарын 3-нд Улаанбаатарт ирсэн.
Харамсалтай нь авааль нөхөр маань 2020 оны 8 сараас эхлэн “Буцаж Сингапур руу явахгүй юм уу? Хүүхдүүдийн сургууль эхэллээ” гэх мэтээр бид 5-ийг явуулах юм ярьж эхлэх боллоо. Ковидгүй газраас Ковидтой газар руу газар дээрх хамгийн хайртай гэх 5 хүнээ явуулах гээд байгааг нь үнэхээр ойлгоогүй би хэрүүл хийж эхлэв. Гэтэл хүүхдийн боловсрол мэтхэнээр тайлбар шалтаг тавьж байгааг нь сонсоод намайг эзгүй байлгах үнэхээр их хүсэл байгааг ойлгосон юм. Би байгаа болохоор нөгөө л дураараа хүссэн хүүхнүүдтэйгээ уулзаж чадахгүй, эрх чөлөө нь хязгаарлагдчихаад байна шүү дээ. Би гэнэн байж болно гэхдээ тэнэг хүн биш. Бүх юм ойлгомжтой байлаа.
Өвчингүй Монголоос ковид тархсан улс руу явуулах гээд намайг ятгаж байгааг нь хараад л үнэхээр их гомдож л энэ хүнээс салъя гэдэг шийдвэрийг зүрхэндээ гаргасан юм. Ямар сайндаа би “Чи ганцаараа баймаар байвал бай. Нүхтэдээ үлдээ. Бид чамд төвөг болохгүй өөр буудалдаа амьдарчихъя” гэж хэлж байхав дээ. Ганболд хүүхэндэж, зугаалж болох ч миний хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд надад юунаас илүү чухал. Муудалцаж хэрэлдсээр хүүхдүүдээ Монголд сургуульд бүртгүүлэн Монголдоо үлдсэн юм. Юу үнэн энэ үнэн. Өөрөө ичихгүй бол худлаа гээд бичиж, Заригийн Өнөрөөгөө дуудаж тайлбар өгөх байлгүй. Би 4 хүүхдийнхээ амиар андгайлчихъя. Ийм л юм болсон.
Ингээд 2020 оны 11 сарын 11-нээс Монголд ковид олон нийтийн дунд ил тархаж хөл хорионд бүгд оров. 2021 оны 6 сарын бүх нийтийн хөл хориог цуцлах хүртэл бүтэн 8 сарын турш гэртээ шигдсэн хүн бүр найз нөхөдтэйгөө уулзаж учрахын түүс байлаа. Би ч мөн адил залуу хүн гэртээ байгаа хүмүүсээс өөр нүүрний царай хармаар, баярлаж инээж, шоудаж караокедмаар байснаа нуухгүй ээ.
Гэтэл Ганболд намайг тас хорив. Өдөрт л 2000 илүү хүн өвдөж харьцангуй хүмүүс дассан, ковидтой эвлэрсэн зун эхэлчихсэн байв. Эх нутгаасаа, найзуудаасаа 6 жилийн турш хол байсан би гэдэг хүн өөрийн дур болон найзуудын ятгалагаар, ээждээ учраа хаашаа аль найз дээрээ очих гэж байгаагаа хэлж бага хүүгээ өвөртлүүлж унтуулаад хааяа шөнө сэм гарч найзуудынхаа гэрт винодож, хурган шоуддаг байснаа бас үнэнээр нь л хэлье. Нөхөртөө яагаад хэлдэггүй байсан юм бэ гэж үү? Өөрөөсөө 10 гаруй ах, яхир ааштай, ууртай хүнд “Гадуур бар ресторанууд ажиллахгүй байгаа тул найзындаа очиж суулаа” гэвэл ойлгох байсан болов уу? Хэлээгүй биш хэлсэн. Хэд хэдэн удаа хэлээд “Үгүй” гээд халгаагаагүй. Тийм л учир шөнө цөөн хэдэн удаа ээждээ хэлээд гарсан билээ.
Гэвч найзууд дээрээ очих бүрт, уулзах бүрт Ганболдын сүүлийн 6 жил хэнтэй хаана хэзээ ямар хүүхэнтэй явалдаж байсан, надаас гадна 3 өөр хүүхнээс 3 өөр хүүхэдтэй тухай сонсогдох болсон. Өөрөөс нь асуухаар үгүй гэдэг л хариулт л авна, мэлзэнэ, уурлана, орилно. Одоо бодоход өөрийнхөө нь бузар булай дэлгэгдэнэ хэмээн гадуур гаргаж, хүмүүстэй уулзуулдаггүй байжээ. 4-ийн 4 хүүхдийг нь төрүүлсэн би аргаа бараад нэг орой гэртээ ганцаараа ууж байгаад тур орчуулгаар ажилладаг байхдаа найзалж байсан Мандухайтайгаа утсаар ярьж уйлж байхдаа гэрээсээ явмаар байгаа, амьд явмааргүй, Ганболдоос хурдхан салмаар, гэрээсээ явмаар байгаагаа хэлээд гэрт нь хэд хоног байх боломжтой эсэхийг асуусан юм.
-ТАНАН ГЭДЭГ ХҮНТЭЙ ЯВАЛДСАН ГЭЖ НАМАЙГ ГҮЖИРДЭЖ, БҮТЭН ЖИЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА-
Найз маань Танан гэдэг одоо хэл аманд ороод байгаа залуутай олон жил найзалж, хамтарсан бизнес хийж, ковидын үеэр гэрээсээ ажиллаж дадсан байсан тул тэдний гэрт байж таарсан юм. Ингээд бид 2 утсаар ярьж байхдаа Танангаас гэрт нь очих зөвшөөрөл авч такси дуудуулан тэднийд очсон. Ийнхүү би Ганболдоос нэг ёсны салахын тулд оргосон юм.
Харамсалтай нь Мандухай бид 2 утсаар ярьж байхдаа таксигаа Танангийн бүртгэлтэй дугаараар дуудсан тул Шамбала дах хамгаалалтын камераас таксины улсын дугаараар жолоочийг нь олж аваад 100,000 төгрөг өгч улмаар Танангийн утасны дугаарыг олж авсан билээ. Ингээд Ганболд Танан гэдэг хүнтэй намайг явалдсан гэж гүжирдэж бүтэн 1 жил гаран болох гэж байна. Ярилцлагандаа намайг “Найз залуутайгаа удсан байсан” гэнэ билээ. Ганболдын аашийг мэдэх хэн ч бай эхнэр нь араар нь тавиад байхад уучилж өршөөгөөд, больчихно доо гээд зүгээр сууж байх уужуу хүн мөн үү? Гэрээсээ огт гардаггүй, нялх хүүхэдтэй хүн найз залуутай байх боломжтой юу? Үлгэр бага зохиож яриарай.
Энэ завшааныг ашиглаад Мандухай, Танан хоёроосоо үнэхээр их уучлалт гуйж, амьдралын минь хамгийн хэцүү үед хажууд минь байж тусалж дэмжиж, мөнгө зээлж, хувиараа байгуулсан шинэ компанид минь орлого оруулж, олсон мөнгийг маань өсгөж, хөрөнгө оруулалтын тухай мэдлэг өгч байгаад баярлалаа гэдгээ дахин хэлье. Ганболдын дарамт, орон гэр рүү чинь буудлын хамгаалалтын ажилтнуудаа явуулах, мөрдөж мөшгих гээд бүх төрлийн зөрчлийн бөгөөд эрүүгийн шинжтэй үйлдлүүдэд чимээгүй өнгөрч, намайг өмгөөлж хамгаалж, ойлгож байсанд баярлаад ханахгүй нь. Би та 2 хоёртоо насан туршдаа өртэй үлдэж байгаа шүү.
Ийнхүү 2021 оны 8 сард Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд Тордайн Ганболдоос би салах өргөдлөө өгсөн. Үхтэл үр харам. Би 4 хүүхдээ бүгдийг нь өөр дээрээ авах хүсэлтэй байгааг минь шүүхэд өгсөн өргөдлөөс минь харж болно. Яалаа гэж өөрөөс гарсан нандин эрдэнүүдээ ийм банзал, завхай хүнтэй амьдруулах билээ. Миний ганц гүнж, гурван ханхүү эрэгтэй хүн, эцэг хүн ийм байж болохгүй гэдэг үлгэр жишээг авах ёстой болохоос тийм хүнтэй том болтлоо амьдарна гэж байхгүй.
Ганболдоос салах өргөдлөө өгмөгц тэрээр уурсч өс санан Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, түүний архив, ТҮЦ машины лавлагаанаас бид хоёрын 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг устгуулсан байсан. Улмаар хамтдаа Монголд байгаа энэ бүх үл хөдлөх, Сингапурт байрлах мортгейжээр авсан нийт 20 сая ам.долларын 2 ширхэг тансаг зэрэглэлийн байр, Берлин дэх 1.75 сая еврогийн 4 өрөө байр, Remax Nomadz-ын Home tour дээр гарах 4-5 ширхэг Rolls Royce, Porsche, BMW тэргүүтэй машинуудыг худалдан авах эх үүсвэрийг хамтдаа босголцчихоод одоо надад юу ч өгөхгүй, явалдсан залуу чинь даана биз, “Эр нь эмээ даадаг” зэргээр хошигнон хорлож байгааг та бүхэн Ганболдын өөрийнх нь твиттер хуудаснаас хараарай. Миний бах тавыг хангаж байгаа юм шиг саяхан хүртэл жолоочийнхоо нэр дээр Lamborghini аван гангарч байгааг Ганболдтой таарсан хүн бүр мэдэх биз ээ.
Намайг үнэхээр 4 хүүхдийнхээ ээж, 16 жил ханилсан хань минь, насан туршдаа ханилах хайрт минь гэж боддог байсан бол Шамбала дах 1000 метр квадрат байрандаа эзэгтэй надаар галтогооны тавилгаа сонгуулах байсан биз ээ. Гэтэл тэр галтогооны тавилгаа хүртэл өөрөө бүрэн мэдэж, өөрийнхөө дуртай өнгөөр тавилгаа хийлгүүлсэн. Хүний хандлага андашгүй байдаг юм шүү охидоо. Насан туршдаа амьдрах ханиа сайн анзаарч харж байгаарай. Би анхны амьдралдаа алдсан. Харин бусад охид бүсгүйчүүдээ алдаасай гэж үнэхээр хүсэхгүй байна.
Ганболд надтай гэрлэлтийн баталгаагаа устгаад зогсохгүй, миний унаж явсан миний нэр дээрх Mercedes Benz машиныг Сүхбаатар дүүргийн харъяа 100 айлд байрлах Б.Энхээ гэх нотариатч эмэгтэй дээр өөрийн хамаатан, Корпорейтын хамгаалалтын албаны дарга Б.Баяраагаар гарын үсгийг маань дуурайлган зуруулж 2021 оны 07 сарын 22-нд Корпорейт буудлын гадна фасадны ажлыг гүйцэтгэгч компанид тооцоондоо оруулан шилжүүлэн өгч надаас булааж авсан нь үнэн билээ. Одоо энэ хэрэг эрүү үүсэн шүүхийн шатанд яваа.
Тэр бүү хэл миний Монголд байхдаа барьдаг байсан утасны дугаарыг хүртэл шилжүүлэн авч Алтан Дорнодынхоо өмчид бүртгэсэн. Бүр утасны дугаар дээр хүртэл ямар зан гаргаж байгаа нь энэ хүн ямар өчүүхэн гэдгийг харуулна. Ийм л хүнийг би танилгүй хайран залуу насаа зориулж, энэ олон хүүхдүүдийг гаргаж өгсөн гэхээр үнэхээр өөртөө гомдмоор бас өөрийгөө хараамаар. Хэтэрхий муу санаагүй, эр нөхөртэй итгэсний минь гай юм даа. Одоо ингээд 70 хүрч байгаа ээж, 2 настай хүүгээ дагуулаад айлын байранд амьдарч байна.
Ингээд ярихаар би үнэхээр тэнэг, гэнэн, мангар хүүхэн мэт та бүхэнд санагдах л байх. Өөртөө юу ч цуглуулаагүй. Ямар ч эд хөрөнгөний шуналгүйг минь хүмүүс гайхах байх. Гэвч би ганцхан нөхөртэй л итгэсэн жирийн монгол бүсгүй. Ганболдыг арай ч ингэнэ хэмээн санаагүй. Биднийг салгаж чадахгүй 4-н 4 хүүхэд байгаа, энэ хүн олон нийтэд ярьдаг шигээ шударга хүн гэж бодож би үхэн үхтлээ Ганболдтой хамт амьдарна гэж боддог байсан тул нэр дээрээ нэг ТҮЦ ч авч байсангүй ээ. Одоо харин энэ бүхэн жүжиг байсан гэдгийг нь ойлгож байна. Эмэгтэй хүн ер нь эр нөхөртөө итгэж, гэрийн эзэн хэмээн хүндэлж, аливаа гоё ганган үнэтэй зүйлийг нөхөртэй наахыг хүсдэг. Тийм ч учир би өөрийн нэр дээр хөрөнгө цуглуулах гэж хичээж ч байсангүй, Ганболдтой энэ тухай хэрүүл ч хийж байсангүй. Би түүнд БҮРЭН итгэдэг байсаан.
16 жилийн амьдрал тул их урт юм бичиж, уншсан та бүхнийг ихэд залхаасанд уучлаарай. Гэхдээ амьдрал шударга байх ёстой. Нэг нь ярьж гүтгэж гүжирдээд байхад нөгөө нь чимээгүй байж болдоггүй юм байна гэдгийг сүүлийн хэдэн өдөр харлаа. Зөвхөн нэг ярьсан талынхаа үгэнд итгээд нөгөөг нь үгээр алдаг нийгэм юм байна. Хүндэлж уншиж хардаг сэтгүүлч, инфлүэнцэр, сайтууд маань хүртэл тэр дотор явж байна лээ.
Гол нь надад ингэж хандсан ч хүүхдүүдийн маань аав гээд би нэг ч үг дугараагүй, надад ингэж хандсан ч улс орондоо юм хийж чадах хүн болов уу хэмээн бодож нэр төрийг унагаачихгүй юмсан гэж бүтэн жил гаруй боллоо. Ганболдоо чи эхэлсэн. Би одоо дуусгана. Эмэгтэй хүн уян зөөлөн ч цагаа тулахад хичнээн тэвчээртэй болохыг чи харах болно. Монголд мөнгө, танил тал, яриа биш ганцхан хууль үйлчилдэг болсон гэдгийг чи үзэх болно.
Харин ард түмэндээ хандаж хэлэхэд, фотошопоор ямар ч зураг, ямар ч видеог өөрчилж болдогийг би Ганболдын 2020 оны Дарханы сонгуулиар харсан. Миний тухай ямар ч зураг, бичлэг, видео, аудио гаргаж ирж болно. Ямар ч дугаарыг миний нэрээр хадгалж юу гэж ч бичсэн болгож болно. Харин тэр бүрт цэлмэг ухаанаар та бүхэн хандахыг хүсье.
2013 оноос бидний хамт хөгжүүлсэн дөрөв дэх бөгөөд сүүлийн төсөл бол Зайсан дах 36 айлын 40 гаруй тэрбум төгрөгийн Шамбала хаус хотхон юм. Хамаг тохижилт, барилгын материалыг нь ганцаараа Герман, Сингапураас 20 тонны 33 ширхэг контейнер зөөж бариулсан. Өнгөрсөн долоо хоногийн Заригийн ярилцлагадаа хулгай орсон гэж ярьж байна лээ. Өндөр хашаагаар хүрээлэгдсэн, 24 цагийн хамгаалагчидтай, битүү камертай, чулуу төмрөөр хамгаалагдсан хотхоны барьсан эзнийд нь хулгай ороод байхдаа яахав дээ. Тэгээд авсан юм нь миний хүүхдүүдийн бичиг баримт, цаг гэнэ. Инээд хүргээд байгаарай Ганболдоо. Нэг бол чи үнэхээр солиорч, эсвэл чи надад хэрэг тохохын тулд бүхнийг хийх чадвартай найруулагч, жүжигчин болжээ. Наад жүжгээрээ Faust гэх байгуулсан тэр театртаа л тавь. Жүжиг, амьдрал хоёроо ялгаж салгаж амьдар.
-НЭР ШИГЭЭ БАЙГААРАЙ, ГАНБОЛД ОО-
Хэрвээ үнэхээр тийм хулгай гарсан бол Шамбала хотхонд оршин сууж, биднээс байр авсан хүмүүсийн аюулгүй байдал хэцүүхэн байгаа юм байна. Ганболдоос 1-3 сая долларын үнэтэй хаус авчихаад аюулгүй газарт амьдарч чадахгүй бол харамсалтай.
Миний нэр дээр байсан “Корпорейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2011 онд миний зөвшөөрөлгүй, гарын үсэггүйгээр минь өөр рүүгээ 100% шилжүүлэн авсан, 2018 онд Дорлигжав, МАНАН-тай тулалдаж байгаа нэрээр өөрийн нэр дээр байсан бүх хөрөнгөө өөрийн ээж С.Мандалдулам, үеэл дүү Б.Алтантуяа руугаа надтай ярилгүй нууцаар шилжүүлсэн нь биднийг салахад мэдэгдсэн. Тайлбар нь ээж маань гэхдээ үхвэл гэрээслэлээр манай гэр бүлд үлдэх юм гэнэ. Явдал суудал, гэрлэлтээс гадуурх хүүхдүүдтэйг чинь мэдээд намайг яг ингээд тэвчээрээ бараад салаад явахад юмгүй үлдээх алсын төлөвлөгөө чинь байж дээ одоо бодоход. Арчаагүй. Ингээд бодохоор эсрэгээрээ Ганболд надаас аль хэдийн салах бэлтгэлээ хийж байсан юм шиг харагдаж байгаа юм.
Энэ бүхнийг бичсэний дараа над руу, миний ээж рүү, надад тусалж байгаа хүмүүс рүү маш их дайралт, Дарханы сонгуулиар ажилласан ПР баг, төлбөртэй троллууд нь янз бүрийн юм бичих л байх. Намайг муулсан аккаунтуудыг хараарай. Дандаа уул ус, жимс ногооны зурагтай Aagii Aagii гэх мэт ижил нэртэй төлбөртэй бичээчид нь байна лээ. Би 2020 оны сонгуулиар хүн рүү яаж худлаа дайрдагийг чинь бөөндөө суугаад сэтгэгдэл бичиж байсанг чинь харсан хүн шүү дээ. Та нар ч гэсэн ээжтэй, эмэгтэй дүүтэй, эгчтэй, охинтой билээ. Намайг гүтгэхээсээ өмнө тэднийгээ над шиг байдалд 16 жил амьдарсан бол яах байсан талаар дахин нэг бодоорой.
Харин юм бодолгүй бичих троллууд минь Ганболдоос маш сайн мөнгө аваарай. Одоо авч байгаагаасаа хэд дахинг аваарай. Бидний өмч байсан Берлиний байраа саяхан зараад бэлэн мөнгөтэй байгаа шүү цаад чинь. Учир нь мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй та хэдэн залуусын эсрэг саруул ухаантай хүн бүр дуугарна. Мөн Алтан Дорнодын 3-р хороололд байдаг байранд амьдардаг рэкетир хийдэг 7 залуу болон манай 3 буудлын хамгаалагч залуусаа, эсвэл хэн нэгэн хөлсний хүн та хэрэв Ганболд, Ариунболд тэргүүтэй хүмүүс миний болон түүний ярилцлаганд дурьдагдсан аль нэгэн хүн болон тэдний өмч, ойр дотны хүмүүсийг ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлэх, хохироох даалгавар өгвөл бид бүгдийн чинь нэр, утасны дугаар, гэрийн хаягтай сууж байгааг санаж хэний талд орохоо дахин нэг сайн бодоорой. 16 жил хамт амьдарч, 4 хүүхэд гарсны дараа намайг ингэж хөсөр хаях гэж үзэж байгаа хүн та нарыг нээх удаан харж үзээд байх нь юу л бол.
Миний ээжийг айхтар авгай гээд бидний дундын найзуудад яриад яваад байгаам байна лээ Ганболд. 70 шүргэж яваа ээж маань айхтар байсан бол ганц охин нь нэр дээрээ 1 ширхэг ч ТҮЦ-гүй байхад юм хэлэх л байсан байх даа тэ? Чи намайг доромжилж гүтгэж болно. 4 хүүхдийг чинь ямар ч цалингүй 13 жил харсан гавъяаг нь бодоод дуугүй байж болсонгүй юу?!
Би хэдэн жилийн өмнө ер нь миний нийгмийн даатгал буудлаас төлөгддөг юм болов уу гээд Ганболдоос асуухад чи миний амь даатгалтай шд. Тэрүүгээр яадын, би ч төлдөггүй, чи бид 2 ямар цалингаар амьдрах биш, шуналтай хүүхэн гээд загнуулж билээ. Гэтэл Сингапурт хийлгүүлсэн амь насны даатгалаа тэр чигт нь зээл болгоод буцааж авсанг мэдээд 2020 онд дахин миний нийгмийн даатгалыг төлж байгааг асуухад өөрөө ярайтлаа төлсөн хэрнээ минийх хов хоосон огт төлөгдөөгүй өчнөөн олон жил болсон нь илэрсэн.
Одоо ингээд бие даагаад ажил хийгээд мортгейжийн 6 хувийн зээл авах гэхээр хэрүүл хийснээс хойшхи хэдхэн сар, 1,5 сая төгрөгийн цалинтай гэж нийгмийн даатгал төлөөд биднийг салснаас хойш төлөхөө больсон байгааг зургаас хараарай. Хамгийн гайхамшигтай нь өөрөө бүрэн нийгмийн даатгалаа төлсөөр л байсан юм билээ энэ олон жил. За ийм л худалч, жүжигчин хүндээ шударга үнэний төлөөх Тордайн Ганболд бол.
Ер нь тэгээд ханилсан эхнэр, хүүхдүүдийнхээ ээжид юу ч өгөхгүйн тулд гаргадаг нийтлэг арга бол хаа нэг газраас залуу холбож ирж, улсын бүртгэлээс гэрлэлтийн баталгаагаа устгадаг нь Тордайн Ганболдын гэр бүлээрээ хийдэг зүйл. Түүний төрсөн ах Тордайн Ариунболд 3 өөр эхнэрийн 6 хүүхэдтэй. Жилийн өмнөөс Ганболдтой салаад Ариунболдын экс 3 эхнэртэй нь ярихад яг л энэ замаар гүтгэж байгаад л 1000 төгрөг ч үлдээлгүй салсан юм билээ. Алим модноосоо хол унадаггүй. Тордай гуай юм уу Мандалдулам гуай юм уу? Хэн нь хоёрхон хүүдээ эмэгтэй хүнтэй эд материал шиг харьцаж, хаврын гутал шиг сольж болдогийг зааж өгсөн юм бол доо.
2020 онд сонгуулийн ерөнхий хороонд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 30 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн чинь худлаа шүү дээ. Битгий төрд ч, ард түмэнд ч, надад ч худлаа ярьж бай. Чи бид хоёр одоогийн ханшаар нийт 200 тэрбум төгрөгийн хөрөнгийг өвөөгийн чинь нэр дээрх Микрийн 3 өрөөнөөс эхэлж босгосон шүү.
Чиний ярьсан, ярих бүхэн түүхэнд үлдэнэ. Хүүхдүүд, ач зээ чинь том болоод чамайг шүүнэ, чамаас ичнэ, Дараа нь юм ярихаасаа өмнө сайн бодоорой. Надад өшөө ч ярих нарийн ширийн юмс баримттайгаа бий шүү. Хүн нэг л амьдарна. Тэвчээрт хязгаар бий. Одоо чи бид хоёрын дунд бүх юм дууссан. Дараа амьдралдаа арай сайн, хүн чанартай хүн болж төрөөрэй.
Энд нэг зүйлийг дурьдмаар байна.
Монголд эмэгтэй хүн эмэгтэй хүндээ дургүй байдгийн жишээ болгож сүүлийн 1 жилд надад болон миний ойрын хүрээлэлд бусад эмэгтэйчүүд ямар эвгүй зан гаргаж байсанг дурьдахгүй өнгөрч чадахгүй нь. Дараагийн нэгнээ үзэн яддаг эмэгтэйчүүдэд сургамж болог.
1. 2021.07 сард Made in Mongolia-ийн захирал Б.Солонго гэгч хүүхэн Ганболдын үгээр одоо хүртэл хуулийн зөвлөхийн ажлаа хийж байгаа хөгшин ээжийг минь ажиллуулж ажиллуулж байгаад огт цалинг нь өгөлгүй, ор үндэслэлгүй халсан. Дээр нь над руу “Чи зүгээр гэрээ цэвэрлэ” гэж доромжилж мессеж бичиж байсан.
2. 2021.07 сард Mogi Baatar гэдэг facebook нэртэй АНУ-д байдаг эмэгтэй өөрийн удирдаж буй миний ажиллаад эхэлж байсан Global Mongol төслөөсөө шууд л намайг гаргаж оронд нь Т.Ганболдыг миний оронд оруулсан. Мөн л Ганболдын заавраар. Өрөвдөлтэй.
3. 2021.11.10-нд сард Ганболдын миний хүүхдүүдийг өгөхгүй байгаа, улсын бүртгэлээс гэрлэлтийн гэрчилгээг устгасан талаар мэдээлэл өгөхөөр Заригийн Өнөрөөтэй ажил дээр нь уулзсан чинь уруулаа будаад сельфи хийгээд суугаад байж билээ.
Надтай хамт очсон гэрч ч бий. Танай ажлынхан ч батална. Өнөрөө ярьдаг шигээ шударга баймаар байгаа бол бүх юман дээр л үнэхээр шударга байгаарай. Сэтгүүлч битгий хэл зүгээр энгийн хүнд байх ёстой чанар шүү. 2 талын мэдээг байнга авч байгаарай. Ард түмэн тэнэг биш шүү. Чамайг хараад, дүгнээд инээгээд л сууж байгаа. Дараагийн удаа Ганболдыг хамгаалж, Ганболдыг зочноор урьж, буудал дээр нь гүйж очихдоо санаарай. Найрсаг зөвлөгөө өгчихье чамд. Мөнгө бол хий хоосон юм шүү. Мөнгөтэй хүн бүр сайн байдаггүй юм. Чи бол түүний хувьд ашиглуулдаг утсан хүүхэлдэй нь.
Саарын хажуугаар сайн гэгчээр Батхишиг, Мэргэн хоёртоо баярлалаа гэж хэлье. Батхишиг бол хадам ахын маань хамт ажиллаж байсан сэтгүүлч. Тэр шугамаар л танилцсан. Батхишиг Өнөрөөг шударга бүсгүй, ийм юм шударга бус явдал болж байхад чамд тусална гээд анх бид 2 заригийн оффис дээр очиж байлаа. Харамсалтай нь тэгээгүй, тоогоочгүй.
Мэргэний хувьд би өөрөө тусламж хүсч очсон өмгөөлөгч. Хүчтэй хүмүүсийн өөдөөс өнгө мөнгөнд хуурталгүй шударга ёсны төлөө зүтгэж чаддаг залуухан аав, үнэнч сайн залуу санагдсан учир л би очсон. Мөнгөтэй хүний өөдөөс шударгаар, зоригтой дугарч чаддаг өмгөөлөгч ер нь ховор юм билээ. Мэргэн Ганболдоос юм авч өгөх биш эсрэгээрээ Ганболдын надаас булаасан машиныг буцааж авч өгөх эрүүгийн шүүх дээр өмгөөлөгчөөр маань ажиллаж байгаа. Харин иргэний буюу гэр бүлийн маргаан дээр өөр өмгөөлөгчид надад тусалж байгааг Ганболд сурсанаараа гуйвуулаад байгаа.
Энэ бүх олон түмний хэл амыг тэсч, Ганболдын дайралт дарамтыг бүтэн жил гаруй дааж давж, энэ заваарсан салалтын талаар ам чанга байж, надад
Х.Янжингаажид: Т.Ганболдын хамаг бузар булай нь ил болмогц хүүхэд, хөрөнгийн маргаанаа УЛС ТӨРТЭЙ холбож, намайг явдалтай болгож байна |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10