Улаанбаатар Дулаан Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг гаргаад буй. Засварын ажил ирэх тавдугаар сараас эхэлнэ.
"Энэ жил засварын ажлыг аль болох шахаж, хурдан хугацаанд хийхээр ажиллаж байгаа"-г тус компанийн зүгээс мэдэгдлээ.
Дулааны шугамын засварын үеэр орон сууцны айл өрх болон албан байгууллага, ААН-үүдийн хэрэглээний халуун усыг тасалдаг. Ингэснээр халуун усгүй байсан хоногийн мөнгийг төлөхгүй байя гэх санал, шүүмжлэл иргэдээс гардгийг уламжлахад "Айл, өрхүүд усны тоолууртай байдаг. Тоолуурын заалтаар халуун, хүйтэн усны хэрэглээний төлбөр төлөгдөнө" гэсэн юм. Өөрөөр хэлбэл халуун ус хязгаарласан хоногийн хэрэглээний төлбөр гарахгүй гэж ойлгох нь.
Тавдугаар сард халуун ус хязгаарлах байршлын хуваарийг хүргэж байна. Засварын үеэр 7-14 хоног халуун усыг хязгаарлах хуваарьтай байна.
Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчилж байгаа аж.
Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос үүдэн дулаан хангамж доголдох, тасалдах асуудлууд гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэх юм байна.
2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн ирэх сарын 1-нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.
Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна.
Айл өрхийн хэрэгцээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой хэмээн тус компаниас мэдээллээ.
ХУВААРЬ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:
| Тавдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд | 
  
 
      
       
  
  
 
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
 Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна 
      2025-09-23 08:43:02