Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлж буй талаар Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлж байна.
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар эцэслэн баталж, 5-р сарын 1-нээс мөрдөж эхлэхээр тогтсон.
Хуульд зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгох юм.
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын газрын дарга Д.Дэлгэрсайхан: -16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ. Иргэний үнэмлэхний чипт, гар утасны аппликэйшнд тоон гарын үсгийг суулгаж байна. Бид үүгээр эхлэлийг тавилаа. Тухайлбал тоон гарын үсгийг олгох ажил үндсэн гурван үе шаттай.
Төрийн байгууллага, иргэн төрөл бүрийн цахим үйлчилгээг тоон гарын үсгээр дамжуулан авч болно. Тоон гарын үсэг нь гадаад улсад байгаа монголчуудад ч өгөөжтэй юм.
Таван жилийн дараа хугацаа дуусвал үргэлжлүүлэн сунгах боломжтой. Улсын бүртгэлийн байгууллагын салбарууд, цаашлаад бүх хороодод хүртээмжтэй байлгана.
Цахим орчинд үйлчилгээ авах хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд авна. Уг гарын үсгийг авсан, аваагүй гэж иргэдийг ялгаварлахгүй. Банканд очоод үйлчилгээ авахад хурууны хээгээ уншуулдаг байсан бол одоо цахим гарын үсгээ оруулна.
Тоон гарын үсэг нь биечлэн очиж зурсан гарын үсгээс илүү ач холбогдолтой байдаг. Бодит амьдралд энэ гарын үсгийг би зурсан, зураагүй гэх асуудал үүсдэг. Харин тоон гарын үсэг энэ асуудлыг байхгүй болгоно.
256 тэмдэгтэй алгоритм өгөгдөл бий. Үүнийг тайлж унших программ байгаа. Гадаадад байгаа иргэд Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийг авах боломжтой. Манай байгууллагын бүх үйлчилгээ тоон гарын үсгийг шаардана. УБЕГ иргэнээ таньж баталгаажуулахын тулд иргэнийг биеэр ирэхийг шаарддаг байсан. Харин тоон гарын үсэг ашиглаж эхэлснээр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимаар хийх бололцоо бүрдэж байна.
2023 оноос цахим гадаад паспортыг ашиглаж эхэлнэ. Үүний дэд бүтцийг тоон гарын үсгээр шийдэж буй юм. Цаашид бид тоон гарын үсгээр маш олон үйлчилгээг авах хаалга нээгдэх юм.
-Тоон гарын үсэгт шилжихийн тулд хэдэн тэрбум төгрөг зарцуулж байна вэ? - Тоон гарын үсэгт шилжихийн тулд 5.8 тэрбум төгрөгийг зарцуулж буй юм. Үүнд техник хангамж, программ хангамж, 15 сая хэрэглэгчийн лицензийн үнэ юм. Өөрөөр хэлбэл бид 15 саяын нөөцтэйгөөр үйл ажиллагааг эхэлж байгаа юм.
Бид тоон гарын үсгийн дэд бүтцийг бий болгосноор Е-паспорт буюу цахим паспортын дэд бүтцийг хамт шийдсэн. Өөрөөр хэлбэл бид 2023 оноос цахим гадаад паспортыг хэрэглэж эхэлнэ. Үүний дэд бүтцийг тоон гарын үсэгтэй уялдуулж хийсэн юм. Чиптэй паспортод тоон гарын үсэг байдаг.
| Д.Дэлгэрсайхан: 2023 оноос цахим гадаад паспортыг хэрэглэж эхэлнэ | 
  
 
      
       
  
  
 
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
 Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна 
      2025-09-23 08:43:02