Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд тохиож байгаа тул энэ өдөр бүх нийтээр амарна гэдгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлэв.
Тэрбээр "Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна. Энэ сард хуулийн дагуу Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм.
Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас энэ нэг өдөр бүх нийтээр амарна" гэжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн баярын болон тэмдэглэлт өдрүүдэд нийт 15 хоног амардаг.
| "Бурхан багшийн дүйчин өдөр буюу зургаадугаар сарын 14-нд бүх нийтээр амарна. Тавдугаар сарын 16-н ажлын өдөр" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24