Урин дулаан цаг ирж, гадаадаас ирэх зочид төлөөлөгчид, жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор нисэхийн гаалийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд Шадар сайд С.Амарсайхан “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд ажиллалаа.
Нисэх онгоцны буудалд үдэлж буй зорчигчдод аль болох түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд үйлчлэхийн тулд хил, гааль, мэргэжлийн хяналтын ажилтан албан хаагчдын тоог нэмэгдүүлж, зорчигчдын бөөгнөрлийг багасган, шалган нэвтрүүлэх хэсэгт дараалал үүсгэхгүй байх тал дээр анхаарч, онгоцны хуваарийн ачааллыг тэнцвэржүүлэх хугацаатай үүргийг холбогдох албаныханд өглөө.
Түүнчлэн цар тахлын үед бөглүүлж байсан асуумжийг одоо ч хэвээр үргэлжлүүлж буйг зогсоохыг даалгав.
Шадар сайд энэ үеэр “Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, иргэд аж ахуйн нэгжийн ашиг, орлого тааруу байгаа энэ үед ажил амьдрал, бизнесээ залгуулах гэсэн, аялал зугаалга, эмчилгээ, оношилгоонд явах гэсэн, яваад ирсэн зорчигчдыг удаан хүлээлгэж ачаа барааг нь шалгах нэрээр хүнд суртал гаргаж залхаахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал байна. Ялангуяа хоёр жил шахам хориотой байсан аялал жуулчлалын салбар жаахан өндийж сэргэх боломж гарч байгаа энэ үед манай нисэхийнхэн дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй” гэсэн юм.
| Шадар сайд зорчигчдын ачаа барааг нь шалгах нэрээр хүнд суртал гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24