Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа энэ өдөр Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын Бүгд хуралдаанд оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын талаар үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ ЗХБХ сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үндсэн үүрэг буюу зэвсэг хураах асуудлаарх олон талт гэрээ, хэлэлцээрийн төслийн хэлэлцээг эхлүүлж чадахгүй байгааг онцлоод тус бага хурлын үйл ажиллагааг гацаанаас гаргахын тулд гишүүн улсуудын улс төрийн хүсэл зориг ихээхэн чухал болохыг тэмдэглэв.
Мөн ЗХБХ энэ оны чуулганыхаа эхэнд хэлэлцэх хэргийн жагсаалтад туссан асуудлуудаар дэд хороод байгуулах тухай шийдвэр баталсан нь тус бага хурлын үйл ажиллагааг урагшлуулахад дөхөмтэй хэрэг болсон ч уг шийдвэр нь ЗХБХ-ын Ажлын хөтөлбөрийг орлох учиргүйг онцлов.
Тэрээр мөн цөмийн зэвсгийг бүрэн устгах нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах чиглэлээр баримталж буй Монгол Улсын энэ тэргүүний зорилго болохыг тэмдэглээд, уг зорилгод хүрэх хүртэл цөмийн зэвсэгтэй улсууд цөмийн зэвсэггүй улсуудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, хэрэглэхээр сүрдүүлэхгүй байхад чиглэсэн сөрөг аюулгүй байдлын баталгааг олгох нь нэн чухал болохыг илэрхийлэв.
Энэ жил Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын 30 жилийн ой тохиож байгааг Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа хэлсэн үгэндээ онцлоод Монгол Улсын энэхүү санаачилга нь дан ганц Монгол Улсын аюулгүй байдлын асуудал бус олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах хүч чармайлтад оруулж буй Монгол Улсын хувь нэмэр болохыг тодотгов гэж ГХЯ-наас мэдээлэв.
Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын 30 жилийн ой тохиож байна |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10