Хүүхдийн баярын үеэр бэлэгний чанартай холбоотой иргэдийн санал гомдол их гардаг тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдэд хандан доорх зөвлөмжийг хүргүүлээд байна.
Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хуулиа дээдэлж, хэрэглэгчийг хохироохгүй байхад онцгой анхаарч худалдаанд гаргаж буй бэлэгний орцод түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх зэргийг мөрдөж ажиллах. Мөн хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх, хүнсний бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралын талаар хуульд нийцүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллана уу.
Хүүхдийн бэлэг сонгон авч буй хэрэглэгч та бүхэн аливаа бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа дараах зөвлөгөөг анхаарч худалдан авалт хийгээрэй. Худалдан авах гэж буй хүүхдийн бэлэгний орцод буй бүтээгдэхүүний хугацааг заавал шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгаарай. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр, хаяг, хадгалах, дуусах хугацаа, орц найрлага, гаж нөлөө зэрэг шаардлагатай мэдээллүүдээ сайтар танилцсаны дараа сонголтоо хийнэ үү.
Хэрэв дээрх зөвлөмжтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд ШӨХТГ-ын 115 утсанд болон
твиттерийн https://twitter.com/afccpmn цахим хаягт хандаж гомдол, мэдээлэл ирүүлж хамтарч ажиллана уу хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
| ШӨХТГ: Хүүхдэдээ бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, орц найрлагыг сайтар шалгана уу |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24