Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга Т.Дүүрэн нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичиг нь Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах үндсэн зорилготой юм.
МҮХАҮТ-ын зүгээс “1000 CEO, 1000 хүчирхэг компани” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр” олон улсын сургалтыг зохион байгуулах гэж буй. Тэгвэл өнөөдөр санамж бичиг байгуулснаар уг хөтөлбөр, сургалтыг зохион байгуулахад нийслэлийн зүгээс хамтран ажиллахаар боллоо.

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжин ажиллаж байгаа. Ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн орлогыг сайжруулахын тулд олон улсын байгууллагуудтай ч мөн хамтран ажиллаж байна. Бизнес эрхлэгчдэдээ зориулж сургалт зохион байгуулах зэрэг иргэддээ чиглэсэн бодлогыг дэмжих нь маш чухал” хэмээн онцолж байв.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Цар тахлын дараа эдийн засаг, бизнесийн орчин өөрчлөгдөж байгаа өнөө үед энэ сургалтыг зохион байгуулах чухал хэрэгцээ байна. Бизнес эрхлэгчдээ эрсдэлд орохоос сэргийлэхийн тулд энэ төрлийн сургалтад хамруулах хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс сургалтыг зохион байгуулахад хамтарч, дэмжин ажиллах болсонд талархаж байна” гэв.
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэддэд зориулан сургалт зохион байгуулж, эдийн засаг, санхүүгийн зохих мэдлэг олгон, чадавхжуулснаар тэдэнд үйл ажиллагаагаа тууштай явуулах боломж нээгдэх чухал ач холбогдолтой юм.
| Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгуулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24