БНСУ руу зорчих зорчигчид нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон коронавируст халдвар /Ковид-19 /-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, вакцинд хамрагдсанаас хойш 180 хоногийн хугацаа хэтрээгүй байх шаардлагатай. Вакцинд хамрагдсан талаарх мэдээллийг https://cov19ent.kdca.go.kr/cpassportal/ цахим хуудсанд бүртгүүлж, тухайн цахим хуудаснаас олгох QR кодыг хэвлэж биедээ авч явна.
Дээрх коронавируст халдвар /Ковид-19 /-ын эсрэг дархлаажуулалтын вакцины шаардлагыг хангаагүй зорчигчдыг хувийнх нь зардлаар тусгаарлах байранд долоо хоног тусгаарлана.
Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэлээр орчуулж, хэвлэн биедээ авч явна. Тус улсын хилээр нэвтрэх зорчигчдоос авах эрүүл мэндийн асуумжийн хуудсыг доорх холбоосоор ТАТАХ боломжтой.
БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа зорчигчид ПСР шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд оршин суух хороо, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт шинжилгээ өгнө. Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд ПСР шинжилгээ өгөх тохиолдолд дараах холбоосоор урьдчилан захиалга өгнө. https://www.airport.kr/ap_cnt/en/svc/covid19/medical/medical.do
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна