Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралджээ.
Комиссын гишүүд “Үндэсний их баяр наадмын тасалбар, автомашины зөвшөөрлийг цахимаар худалдаалах түр журам”-ын төсөл, салбар хороодын дарга нар бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар танилцуулсан байна.
Тухайлбал Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ нь тухайн суудал сүүдрэвчтэй эсэхээс хамаараад 42,000, 52,500 төгрөг гэсэн хоёр өөр сонголттой байх аж.
Дээрх багцад долдугаар сарын 11, 12-ны өдрийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бүхий л үзвэр, арга хэмжээний үнэ төлбөр багтсан байна.
Мөн автомашины зогсоолын зөвшөөрлийг улаан, хөх, ногоон гэсэн 3 төрлөөр ангилсан бөгөөд үнийн зөрүүгүй, бүгд 21,000 төгрөг байхаар төлөвлөжээ.
Улаан болон хөх өнгийн зөвшөөрөл нь зөвхөн Хүй долоон худаг дахь автомашины зогсоолд хамаарах бол ногоон өнгийнх нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хүчинтэй.
Үзвэрийн болон автомашины зөвшөөрлийн тасалбарыг долдугаар сарын 1-ний 11.00 цагаас эхлэн зөвхөн enaadam.mn цахим хаягт бүртгүүлэн захиалж, худалдан авах боломжтой.
Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа гэв.
| "Автомашины наадмын зөвшөөрөл улаан, хөх, ногоон гурван төрлийнх бүгд ижил 21,000 төгрөгийн үнэтэй" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24