2022 оны долдугаар сарын 3-ны өдрийн 18:20 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р километрийн 2 дугаар зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар-Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай аваад байна.
Үерийн усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж байна.
Улаанбаатар, Багахангай, Олон-Овоо өртөөнөөс замыг сэргээн засахад шаардлагатай элс, хайрга, чулуу ачсан галт тэрэг хөдөлж эхнээсээ очиж, сэргээн засах ажил эрчимтэй хийгдэж байна.
Замыг өнөө шөнийн 01:00 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн УБТЗ ХНН-ээс мэдээллээ.
"Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автсаныг 01:00 цагийн орчимд сэргээн зассан" |
2025-06-10 11:31:19
2025-06-10 11:28:43
2025-06-10 11:27:48
2025-06-10 11:26:45
2025-06-02 09:52:59
2025-06-02 09:51:24
2025-06-02 09:50:39
2025-05-30 13:52:43
2025-05-29 10:46:30
2025-05-28 15:21:23