Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд шууд нислэгийг 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс сэргээж байгаа бөгөөд коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сард 4 нислэг үйлдэхээр холбогдох байгууллагууд бэлтгэж байна.
Манай талаас “МИАТ” ТӨХК Гуанжоу-УБ-Гуанжоу чиглэлд 1 удаа, “Аэро Монголиа” ХХК УБ-Хөх хот-УБ чиглэлд 1 удаа, айлын талаас “Air China” компани Хөх хот-УБ-Хөх хот чиглэлд 2 удаа нислэг үйлдэнэ. Хуваарийн дагуу “Air China” компани 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хөх хот-УБ-Хөх хот чиглэлд, “МИАТ” ТӨХК 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр УБ-Гуанжоу-УБ чиглэлд шууд нислэг үйлдэхээр холбогдох зөвшөөрлөө аваад байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам болон Улсын Цагаачлалын удирдлагын газраас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу тус улс руу зорчих гадаадын иргэд зохих ангиллын визтэй байх шаардлагатай бөгөөд хэрхэн виз мэдүүлэх талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан албан ёсны мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу.
http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220617_10705582.htm
Зохих ангиллын виз авсан иргэд
http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220630_10713116.htm
Тусгаарлалт, ажиглалт:
Жич: Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан шууд нислэгийн хуваарь, тусгаарлалтын журам, шинжилгээ, бусад шаардлагууд өөрчлөгдөж болзошгүй тул холбогдох мэдээллийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яам болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас тухай бүр тодруулж, мэдээлэл авна уу.
БНХАУ руу зорчих иргэдийн АНХААРАЛД |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27