Замын шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
Тус газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаа “Явган хүний болон дугуйн замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Бага тойруу орчимд есөн ажил төлөвлөсөн. Үүнээс 4-5 ажлын зураг төсөл гарсан. Манай байгууллага зураг төслийн хүрээнд дөрвөн ажлыг гүйцэтгэж байгаа. Хамгийн өндөр ачаалалтай байршлуудаас эхэлж замыг шинэчилж байна. Замын нөлөөлөлд аж ахуйн нэгжүүдийн үүдний довжоо, сурталчилгааны самбар, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ зэрэг байгууламжууд өртөж байна. Энэ нь ажил удаашрах шалтгаан болж байгаа. Харин иргэд замын шинэчлэлийг дэмжиж байна. Явган хүний зам алхахад ямар ч саадгүй, өргөн цэлгэр байхаар төлөвлөсөн. Ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
Мөн Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын инженер Л.Цэрэндорж “Баянзүрх дүүргийн 26-р хороонд 6800 метр квадрат явган зам шинэчлэхээс 50 хувийн гүйцэтгэлтэй буюу 3400 метр квадрат талбайг шинэчилсэн. 1.5 метр өргөнтэй, явган хүн зорчиход хүндрэлтэй байсныг 3-5 метр өргөн болгож байна.
Мөн явган замын бүх орц, гарцаар тэргэнцэртэй иргэд аюулгүй зорчиж болохоор нэг түвшний рамп хийж байна. Газар чөлөөлөхөөр одоогийн байдлаар 27 аж ахуйн нэгжтэй тохиролцсон” гэлээ.
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна