Баасан, 2024-05-17
Долоодугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 3721 автомашин хил нэвтэрчээ

 
Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны долоодугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 2181 автомашин, Ханги боомтоор 733 автомашин, Булган боомтоор 144 автомашин, Шивээхүрэн боомтоор 567 автомашин нийт 3721 автомашин хил нэвтэрчээ.
 
Дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 146 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 227 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ.
 
Сүүлийн үед экспортын гарц нэмэгдэж байгаа ба баяр наадмын урт амралтын өдрүүдэд хилийн боомтууд амралтгүй ажилласан гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.  

 


Долоодугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 3721 автомашин хил нэвтэрчээ
2022-07-19 12:07:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0