Говь-Алтай аймагт энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Алтайн залуус-2022” чуулга уулзалт болж, өндөрлөжээ.
Тус арга хэмжээний хүрээнд өрх гэрийн бат бөх байдал, амьдралын баталгаа, эрүүл мэндийн асуудлыг чухалчилж, тэдгээрт чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг сонирхолтой байдлаар зохион байгуулсан аж.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Улаанбаатар хотоос маш олон хэвлэл мэдээллийн байгууллага ирж сурвалжлах санал гаргасан. Гэхдээ энэ уулзалтын үед нэг ч камер байхгүй, залуусын зургийг авахгүй гэдгийг хэлсэн. Энэ бол шоу биш, хүнээ бодсон арга хэмжээ учраас сурталчилгаа биш ажил байх ёстой.
Монгол улс сүүлийн 30 жилийн хугацаанд хүнээ бодсонгүй. Тэр дундаа залуучууд руу чиглэсэн ажил маш бага хэрэгжүүллээ. Тэдний гэр бүл зохиож сайн сайхан амьдрах тал дээр анхаарсангүй.
Би Говь-Алтай аймгийн хөдөөгийн бүх багаар явсан. Уулзаад ярилцахад залуучууд голынхоо 10 залуутай найзалж, нөхөрлөх биш бусад сумынхантайгаа танилцмаар байна гэсэн. Ахмадууд маань харин энэ голынхон бүгд хамаатан садан болчихлоо гэдэг асуудлыг хэлж байсан. Ингээд энэ арга хэмжээг хийж, залуусыг уулзуулах нь зөв юм байна гэж үзлээ" гэв.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ
| Говь-Алтай аймагт "ганц бие" залуусын чуулга, уулзалт болж өндөрлөв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24