Дорнод аймгийн бүийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хэт холын зайн гүйлтийг амжилттай туулж, өчигдөр бариандаа оржээ.
Сувилагч Б.Алтантуяа Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хэт холын зайн гүйлтийн замд гарснаас хойш 23 хоногт 720 км зам туулж, 2022 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орж ирэв.
Тэрбээр иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, хорт зуршлаас татгалзах, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж хэвшүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдаж хавдрыг хамтдаа даван туулахыг уриалж, Эрүүл мэндийн салбарын ажилчдаа манлайлан үлгэрлэлээ хэмээн салбарынхан нь үнэлжээ.


ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд сувилагч Б.Алтантуяад Эрүүл мэндийн сайд С.Энхболдын талархлыг гардууллаа.
Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү, Аймгийн ЭМГ-ын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн, Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албадын дарга нар Сүхбаатарын талбайд угтан авч хүндэтгэл үзүүлэв хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна