Бямба, 2024-11-23
Гэр бүлийн 5 хүн гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Сонгино хайрхан дүүргийн 22-р хороонд  нэг гэр бүлийн таван хүн гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
 
Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний 05.54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06.12 цагт очжээ. Улмаар 30 минут ажилласны эцэст галыг унтраасан байна. 
 
Одоогоор галын нөхцөл шалтгаан, гаднын нөлөөтэй эсэхийг тогтоохоор Онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 
 
Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 57 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Д, 31 настай эмэгтэй О, 10 настай С, нэг сартай нярай нар таван 5 ханатай монгол гэртэйгээ шатаж нас барсан байна.
 
Иймд иргэд  галын болон бусад болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэрэмжилж байхыг анхааруулж байна.

Гэр бүлийн 5 хүн гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
2020-01-22 09:45:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-21 10:54:10
    ??????: Ар гэр хамаатан садантай нь яаж холбогдох вэ