2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 12:00 цагт өгнө гэлээ.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ 12:00 цагт:
Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ныг дуустал өглөө 08:00-20:00 цаг хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ээлжлэн замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарлаа.
Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу СОНДГОЙ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцно.
Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 0,2,4,6,8 буюу ТЭГШ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн:
"Манай хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даац хулам бүр хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа импортоор орж ирсэн тээврийн хэсэглийн харьцааг харахад ашиглалтаас хасагдаж байгаа нь бага байна.
Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давж байна. Ийм тохиолдолд зам дээрх зорчилтын 8,7 км/цагийн хурдтай болж ачаалал ихэсч байна. Үүнтэй холбототойгоор дугаарын хязгаарлалттай болох захирамж гарсан" гэлээ.
| ХУВААРЬ: 8/27-ноос 9/03-ныг дуустал машины ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хөдөлгөөнд оролцуулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24