Бямба, 2024-11-23
Анагаахын захирал асан Г.Батбаатар "Капитал" банкинд 4 тэрбумыг хадгалуулжээ

"Капитал банк" ХХК нь банкны үйл ажиллагааны зохистой харьцааны зарим шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй болж 2015 оны 10 дугаар сараас үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн байдаг. Тэгвэл ийнхүү хөл дээрээ тогтож ядаж байгаа банктай Анагаахын захирал асан Г. Батбаатар гэгч 2017 онд дөрвөн тэрбумын гэрээ хийжээ.
 
Анагаахын сургуулийн хөрөнгө болох 4 тэрбум төгрөгийг ийнхүү салхинд хийсгэх нь хэнд ашигтай байсан бэ. Эрсдэлтэйг нь зарлаад байхад сургуулийнхаа хамаг мөнгийг хамж аваад Капитал банк руу гүйж явдаг хүн энэ нөхрөөс өөр байх болов уу. Ямартай ч олон зөрчил, дуулианы эзнээр тодроод байгаа Г.Батбаатар тус банктай гэрээ хийж байршуулсан дөрвөн тэрбум төгрөгөө ийнхүү салхинд хийсгэсэн байна.
 
Одоо тус сургуулийнхан энэ их мөнгө төгрөгөө олж авах гэж "АСУУДАЛ" болж байгаа нь эргэлзээгүй юм. Хэрэв найдвартай үйл ажиллагаа явуулж байсан өөр банкинд анхнаасаа хадгалуулсан бол тухайн мөнгө өнөөдөр аюулгүй байх байлаа.
 

 

 


Анагаахын захирал асан Г.Батбаатар "Капитал" банкинд 4 тэрбумыг хадгалуулжээ
2020-01-23 13:58:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0