Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Хотын дарга эрхэм Элчин сайдыг нутаг буцахаас өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, Монгол Улс төдийгүй Улаанбаатар хотын хөгжил дэвшилд цаг ямагт онцгой ач холбогдол өгч дэмжин ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлсэн юм.
Хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг нь Монгол Улсын Засгийн газар АНУ-ын МСК-тай байгуулсан хоёр дахь Компакт гэрээ юм гэдгийг онцолж байлаа. Саяхан шав тавих ёслол нь болсон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээгээр цэвэрлэгдэн ирж, байгальд нийлүүлдэг байсан уснаас тодорхой хувийг дахин боловсруулж, дахин ашиглаж, тэр дундаа Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын техникийн усны зарим хэрэглээг хангах боломж бүрдэх юм гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески онцолж байлаа.
Уулзалтын төгсгөлд Хотын дарга хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, чухал хувь нэмэр оруулсан болохыг илэрхийлж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
| Хотын дарга Д.Сумъяабазар Элчин сайд Майкл С.Клеческид хүндэтгэл үзүүлэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24