Манай улс 2021 оны байдлаар давхардсан тоогоор 2.5 сая иргэнд 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр танилцуулав.
Дээрх дүн нь төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлж байгаа аж. Энэ мэтчилэн халамжийн зардал нэмэгдсээр байгаа нь төсөвт ачаалал нэмж байгаа, сүүлийн жилүүдэд халамжийг өрөөр санхүүжүүлж байна гэж хэлж болохоор байгаа тул ужгирч буй энэхүү тогтолцоог өөрчлөхийн тулд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгнээс онцолбол "Төсвийн зарлагын цалингаас бусад зарлага 2008 онд 5.4 их наяд байсан бол 2021 онд 10.3 их наяд хүрсэн. Энэ бол халамж нэмэгдсэнтэй холбоотой.
Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа.
МХАҮТ, Ажил олгогч эздийн холбооны судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн бизнес эрхлэгчдийн тоо байнга өсөж байна.
Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй" гэв.
Түүнчлэн тэрбээр манай улсын өрийн байдал эрсдэл өндөртэйд орж байгаад дурдан баялаг бүтээж, экспортод гаргаж, валют олох салбар нь хөдөлмөр эрхлэлтээр бий болохыг цохон тэмдэглэсэн юм.
| "Хүүхдийн мөнгийг ₮100,000 болгосон шийдвэрийг эргэн харах ёстой. Ирэх онд зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24