“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн үйл ажиллагаа 17 дахь жилдээ болж өндөрлөлөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах боломжийг олгох, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, оролцоог нь сайжруулах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгууллаа.
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд нийт 440 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг тайлагнах, сурталчлах, үндэсний үйлдвэрлэгчид, хүнсний ногоочдын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, харилцан туршлага солилцох, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний болон орон нутгийн өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг тавьж ажиллалаа.
Энэ жилийн хувьд хүнс үйлдвэрлэгчид парадаар жагсаж, Монголын уламжлалт хоол, хүнс хийх арга, технологийг сурталчилсан үзүүлбэрүүдийг гүйцэтгэж, 21 аймгийг 4 бүсэд хуваан, нутаг, нутгийн онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өв уламжлал, ёс заншлыг таниулах, сурталчлах өдөрлөгийг зохион байгуулснаараа онцлогтой боллоо хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| “Намрын ногоон өдөр”-үүдээр үйлдвэрлэгчид 1.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24