Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба энэ сарын 3-7-нд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 63.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 170 дуудлага хүлээн авчээ.
Мөн тус алба “Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г эхлүүлжээ. “Эко шийдэл” төрийн бус байгууллагатай хамтран улс төрийн болон хууль хяналтын салбарын төсөөллийн судалгааны мэдээллийг нийтийн алба, шүүх, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 18 шинжээчийг оролцуулж судалгааны мэдээллийг цуглуулжээ.
АТГ 60 өргөдөл гомдол хүлээн авсны 63 хувь нь авлигын шинжтэй байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27