Бямба, 2024-11-23
Шуурхай мэдээ: Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа.
 
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар боллоо.
 
Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.

Шуурхай мэдээ: Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа
2020-01-24 17:20:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0