Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд 2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүд холбогдох стандарт, дүрэмд нийцсэн эсэхийг шалгасан дүнг хэлэлцэв. Уг асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн танилцууллаа.
2020 онд Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл /хуучнаар/-ийн 36 удаагийн хурлаар 1451 асуудлыг хэлэлцэж, 1198 буюу 82.5 хувийг зөвшөөрч, 253 буюу 17.5 хувийг зөвшөөрөөгүй байна. Харин 2021 онд 27 удаагийн хурлаар 1425 асуудлыг хэлэлцэж, 82.8 хувийг зөвшөөрч, 17.2 хувийг нь эс зөвшөөрсөн. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 32 удаагийн хурлаар 1305 асуудал хэлэлцэж, 69.2 хувийг зөвшөөрч, 30.8 хувийг зөвшөөрөөгүй байна.
Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оноос хойш
Эдгээрээс барилгын ажлын зөвшөөрлийн 410-ыг түүвэрчлэн шалгахад 67 нь буюу 16.3 хувь нь зөрчилтэй байжээ. Үүнтэй холбоотойгоор зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
| 2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүдэд шалгалт хийжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24