Даваа, 2024-11-25
МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 62 ДАХЬ ЖИЛИЙН ӨДРҮҮДИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 62 дахь жилийн өдрүүд,  хуучнаар ЗХУ-д Монгол иргэдийг сургаж эхэлсний 100 жил, тус улсад Их, дээд сургууль төгсөгчдийн холбооны 50 жилийн ойг Эрдэнэт хотноо хамтатган тэмдэглэхээр бэлтгэж буйг Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу мэдээллээ. Ойн өдрүүдийн үйл ажиллагааг Орхон аймгийн МОН-ын “Эрдэнэт” нийгэмлэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, түүний дэргэдэх Орос хэлний төв, Орос 19-р сургууль, ОХУ-д Их, дээд сургууль төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консул болон аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны газрууд хамтарч буй аж.  

Энэ жилийн найрамдлын сарын өдрүүд нь манай улсын соёл боловсрол, нийгэм эдийн засгийн хөгжил, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулахад ОХУ-аас оруулсан хувь нэмэр, хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны гавьяа, үр дүнг мөнхжүүлэх, залуу хойч үед сурталчлан таниулах, Орос хэлний багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршиж буйг зохион байгуулагчид онцлов. Түүнчлэн ойн өдрүүдийн хүрээнд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сэдэвт маркийн үзэсгэлэн, “Орос хэлний сургалтын арга зүй, технологийн шинэчлэл” онол практикийн бага хурал, багш нарын ур чадварын уралдаан, “Орос улсыг хэн сайн мэдэх вэ” АХА тэмцээн, Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтэн Липовский Б.Г-ийн “Монгол орон миний нүдээр” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн,  Орос хэлний бүсийн олимпиад зэрэг олон талт соёл, спортын уралдаан тэмцээн, өдөрлөг болох ажээ.


МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 62 ДАХЬ ЖИЛИЙН ӨДРҮҮДИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
2022-11-04 11:47:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0