Худалдаа, хөгжлийн банк (“ХХБ”) нь Монголын тогтвортой санхүүгийн холбоо (“ТоС холбоо”), Олон улсын санхүүгийн корпораци (“ОУСК”)-тай хамтран 2022 оны 10 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд Нидерландын Хаант Улсын Амстердам, Үтрехт, Гааг хотууд болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (“ХБНГУ“)-ын Франкфурт хотноо “Монголын банк, банк бус санхүүгийн салбарын ногоон санхүүжилтийн чадавхыг сайжруулах, туршлага судлах” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
ХХБ нь 2020 оны 4 дүгээр сард Уур амьсгалын ногоон сан (“УАНС”)-гийн итгэмжлэгдсэн байгууллага болсноор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээрх үндэсний төсөл, хөтөлбөрийг боловсруулан санхүүжилт олгох эрхийг авсан билээ. Энэхүү олон улсын туршлага судлах арга хэмжээ нь ХХБ-аас УАНС-ийн Удирдах зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой болон ногоон санхүүжилтийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх Бэлэн байдлын хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүжүүлэн хэрэгжүүлсэн нэн тэргүүний үйл ажиллагаа боллоо.
Нидерландын Хаант Улс болон ХБНГУ нь ногоон хөгжил, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр манлайлагч орнуудын томоохон төлөөлөл тул арга хэмжээний хүрээнд энэхүү чиглэлээр туршлага судлах, чадавх бэхжүүлэх, хамтын ажиллагаа тогтооход өндөр ач холбогдол бүхий олон улсад нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагууд, түншлэлүүд, холбоо, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтарсан уулзалтуудыг зохион байгуулав. Мөн эдгээр байгууллагын санхүүжүүлсэн томоохон ногоон төсөл, хөтөлбөрүүдтэй Монгол Улсын санхүүгийн зохицуулагч байгууллагуудын төлөөлөл, Монголын банкны холбоо, ТоС Холбооны гишүүн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, нийслэлийн хөрөнгө удирдлагын компани, Монголын ипотекийн корпорац, Банк санхүүгийн академи, хувийн хэвшил болон судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагын төлөөллүүд биечлэн танилцаж, туршлага судлан, Монгол Улсдаа нэвтрүүлэх боломжуудыг судалсан нь арга хэмжээний онцлох үр дүн боллоо.
Туршлага судлах ажлын хүрээнд ТоС холбооноос Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл (PCAF)-тэй Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар холбооны гишүүн байгууллагууд өөрсдийн санхүүжүүлсэн зээл, хөрөнгө оруулалтын хүлэмжийн хийн ялгарлыг олон улсын стандартад нийцүүлэн хэмжих, тайлагнах боломж бүрдлээ.
ХХБ: 2013 онд Монгол Улсад тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх, цаашлаад Монголын тогтвортой санхүүгийн холбоо байгуулагдах үндэс болсон “Монгол Улсын Тогтвортой санхүүгийн форум 2013” арга хэмжээг санаачлан Нидерландын хөгжлийн банк, Монголын банкны холбоо, ОУСК болон Банк, санхүүгийн академитай хамтран зохион байгуулж байсан билээ. Түүнчлэн 2018 онд Тогтвортой санхүүжилтийн Манлайлагч байгууллагаар шалгарч “Тогтвортой санхүүжилт” олон улсын форумыг хамтран зохион байгуулсан зэрэг арвин туршлагынхаа хүрээнд энэхүү олон улсын туршлага судлах арга хэмжээг 2022 оны Тогтвортой санхүүжилтийн Манлайлагч байгууллагын хувьд өргөн цар хүрээтэйгээр хамтран зохион байгуулж Монголын банк, санхүүгийн байгууллагуудын тогтвортой, ногоон санхүүжилтийн туршлагыг бэхжүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
ТоС Холбоо: 2017 онд Монголын арилжааны банкуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан Монгол Улсад ногоон санхүүжилтийг хөгжүүлэх зорилготой ГҮТББ юм. Одоогийн байдлаар Монголын бүх арилжааны банкууд, МУ-ын Хөгжлийн Банк, МИК, томоохон ББСБ-ууд, даатгалын компани, хөрөнгийн удирдлагын компани, томоохон хувьцаат компаниудаас бүрдсэн 30 гишүүнтэй бөгөөд санхүүгийн зохицуулагч байгууллагууд, холбогдох яамд, төрийн байгууллагуудтай нягт ойр үйл ажиллагаа явуулж байна.
ОУСК: Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөгжиж буй орнуудад шинэ зах зээл болон боломжууд бий болгохын төлөө хөрөнгө санхүү, мэдлэг туршлагаа зориулан ажиллаж байна. 2020 оны санхүүгийн жилд бид хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, улмаар хувийн хэвшлийн хүчээр нэн ядуурлыг арилгах, хүртээмжтэй хөгжлийг дэмжихийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулсан.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ХХБ, Ногоон санхүүжилтийн туршлагыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27