Улаанбаатар хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ, хүртээмж бага, олон цагаар автомашин байрлуулснаас шалтгаалж иргэд сул зогсоол хайж, үргүй зорчдог зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.
НИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор баталсан Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журмын дагуу замын байгууламж ашигласны төлбөрийг хурааж, Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д заасны дагуу авто замын санд төвлөрүүлж байна.
Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнө тогтоосон үнэлгээгээр авч, Замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн. Тогтоолын төсөлд авто зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулсан:
Ийнхүү төлбөрийн хэмжээг дөрөв дэх цагаас эхлэн цаг тутам 4500 төгрөгөөр тогтоох нь олон цагаар тээврийн хэрэгслийг авто зогсоолд байршуулахгүй байх, зогсоолын сэлгэлт сайжирч, хүртээмж нэмэгдэх, авто замын түгжрэлийг бууруулах нэг алхам болох юм. Түүнчлэн авто зогсоолын төлбөр нэмэгдсэнээр татвар төлөгчдийн мөнгөөр бус, авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар авто замын сүлжээний өргөтгөл шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 62.4.3 дахь заалтад заасны дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” НИТХ-ын тогтоолын төслийг олон нийтээс санал авч, хэлэлцүүлэхээр https://ulaanbaatar.mn/votes-д байршуулж байна. Мөн тогтоолын төсөлд саналаа project@ulaanbaatar.mn, ulaanbaatartrafficproject@gmail.com цахим хаягаар ирүүлэх боломжтой.
| ТӨСӨЛ: Авто зогсоолд машин байршуулсан 4 дэх цагаас эхлэн цаг тутамд 4500 төгрөгийн хураамж авна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02