Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд хэчнээн хэмжээний шахмал түлш хэрэглэсэн тооцоолол болон утаа буурахгүй байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв.
Тэрбээр "2020 онд 350 мянган тонн сайжруулсан шахмал түлш нийлүүлж, улсын төсөвт 77 тэрбум суулгажээ. Өөрөөр хэлбэл тухайн онд Улаанбаатарын иргэд 350 мянган тонн нүүрсээр өвөлжсөн байна.
2021 онд 557 мянган тонн, 2022 онд 515 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэжээ.
Нийслэлд 2023 онд 690 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоолол гарсан нь 2020 оныхтой харьцуулахад 340 мянган тонноор их болж байна. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлж байна.
Цар тахлын үед буюу 2020, 2021 онд автомашины болон бүх нийтийн хөл хорио тогтоож байсан. Автомашины агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөөллийг 30% гэж тооцсон.
Улаанбаатар хотод явж байгаа 700 орчим мянган машины 87.6% нь 10-аас дээш жилийн насжилттай. Эрүүгийн цагдаагийн албатай хамтран машины нүүрсэн яндангийн шалгалт хийгдсэн. Одоогоор дүгнэлтүүд гараагүй.
Шахмал түлшний баруун, зүүн хоёр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 3,000 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ. Энэ хоёр үйлдвэрт техник, технологийн ямар ч шинэчлэл хийгдээгүй. Түлш яг хуучнаараа үйлдвэрлэгдэж байгаа. Утаа буурахгүй байгаа нь түлшиндээ байна уу гэдгийг тогтоохоор Ажлын хэсэг хоёр үйлдвэрт өглөө, өдөр, орой гурван удаа миддлингийн шалгалт хийж байгаа. Түлшний хувьд стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдсэн" хэмээн тайлбарлав.
| 2023 онд Улаанбаатарт 690 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоолол гарчээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02