Бельгийн Хаант Улсад оршин суугаа иргэдийнхээ хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд тус ЭСЯ Бельгийн талтай яриа хэлэлцээг явуулав.
Үүний үр дүнд 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаж, удаан хугацаагаар оршин суух иргэдийн Монгол жолооны үнэмлэхийг үндэслэн Бельгийн жолооны үнэмлэхээр сольж олгохыг зөвшөөрлөө.
Тус улсын жолооны үнэмлэхгүйгээр иргэд автомашин жолоодож хэрэг, зөрчилд холбогдох, зарлагдсан ажлын байранд тавигдаж буй шалгуурт тэнцэхгүй байх, түрээсээр автомашин авч ашиглах боломжгүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байв.
Бельгийн Засгийн газрын дээрх шийдвэр нь манай иргэдийн жолооны дамжаанд суралцах цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулах ба цаашилбал улс дотор болон улс хооронд тээврийн үйлчилгээ хийх зэрэг амьжиргаа, ажил эрхлэлтийг дэмжсэн чухал алхам болж байна.
Энэ завшааныг ашиглан Бельгийн Зам, тээвэр, хөдөлгөөний яаманд талархал илэрхийлье. Европын Холбооны орнуудаас Бельги Улс манай жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байгаа бөгөөд Нидерланд, Люксембург Улсуудад мөн хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна.
Доорх линкээр Монгол Улсын жолооны үнэмлэх хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллийг ЭНД-ээс үзэх боломжтой.
Эх сурвалж: Брюссель дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам
| Монгол Улсын жолооны үнэмлэхийг Бельги Улсад хүлээн зөвшөөрөв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24