Засгийн Газраас хэрэгжүүлж буй Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын газар шорооны ажил дуусаж, дэд бүтцийн угсралтын ажил дуусах шатандаа оржээ. Ийнхүү Зүүнбаян-Хангийн замыг 2022 оны арваннэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулж, төмөр замын тээврийг эхлүүлэх юм байна. Шинэ зам ашиглалтад орсноор дараах үр дүн гарна гэж Засгийн газраас мэдээллэв. Үүнд,
-Экспортын ачаа 30 хувиар өсөх,
-Төв болон Өмнийн говийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ нэмэгдэх,
-Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд ачаа тээврийн найдвартай шинэ шугам бий болж, Монгол Улс урд хилээр хоёр дахь шинэ төмөр замын гарцтай болох,
-Транзит ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх,
-“Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын ашиглалтыг нэмэгдүүлэх
-Евразийн эдийн засгийн интеграци, дэд бүтцийн системд шинэ холболт бий болгох,
-Дотоодын аж ахуйн нэгжүүдийг ажлын байр, бүтээн байгуулалтын ажлаар хангах,
-Монголын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж улмаар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь оруулах,
-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 2016 оны дөрөвдүгээр сард болсон гурав дахь удаагийн уулзалтаар талууд “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн “Монгол–Орос–Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэх тухай” хамтарсан мэдэгдэлд тусгасан арга хэмжээ бодитой хэрэгжих үндсэн нөхцөл бүрдэх,
-Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн шийдвэр хурдан хэрэгжих нэг гол нөхцөл бүрдэх,
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” санаачилга хэрэгжих нэг чухал хэсэг болох ач холбогдогдолтой билээ.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН
| Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ сард нээнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24