Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээллийг ирүүлжээ. Үүний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн.
Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон иргэн нь Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу самар түүхээр явсан нөхцөл, байдал тогтоогдсон. Иймд цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж байна.
Газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байрлалтай. Зөвхөн Зил-131, Урал зэрэг том оврын автомашин л явах боломжтой, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй нөхцөл бий болсон тул зогсоож, ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт ажиллаж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
| ЦЕГ: Алга болсон охиныг ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр Түнхэл тосгонд ажиллаж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24