Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 15-нд бага зэргийн цас орох төлөвтэй хэмээн мэдээлсэн.
Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа, гүвээ, хотын гол магистраль төв замуудад давс, бодис цацах тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацжээ.
Тодруулбал, өнгөрсөн хоногт цэвэрлээ, үйлчилгээний 18 байгууллагын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 73 машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Улмаар тусгай зориулалтын 35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацсан байна.
Тус хугацаанд “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хариуцсан Ар гүнтийн даваанд арванхоёрдугаар сарын 15-16-нд бага зэрэг цас орж, хүчтэй шуурсан. Цас хунгарлаж, даваа, гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн, давс, бодис, хайрга дайрга цацаж, хонож ажилласан байна. Мөн нийслэлээс алслагдсан Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замд давс, бодис цацсан бөгөөд халтиргаа, гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа аж.
Түүнчлэн зам, талбайн үйлчлэгч нар явган зам, замын нуухны цасыг цэвэрлэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор 2,086 тонн бодис, 4,349 тонн давсны үлдэгдэлтэй байгаа тухай нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Нийслэлийн гудамж, зам талбайд өчигдөр 35 тонн бодис, 135 тонн давс, 12 тонн хайрга цацжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24