БНСУ-ын “Яньян” олон улсын нисэх онгоцны буудлаар тус улсад нэвтэрсэн гадаадын 150 иргэн хугацаа хэтрүүлэн алга болсны 107 нь Вьетнам, 31 нь Филиппин улсын иргэн байна. БНСУ-ын Ганвон мужид аялал жуулчлалыг хөгжүүлэх, визнээс чөлөөлөх хөтөлбөрийн дагуу нэвтэрсэн Монгол Улсын 15 иргэн сураггүй болоод байгаа талаар “Яньян” Олон улсын нисэх онгоцны буудлын захиргаа мэдээллээ.
Дээрх хөтөлбөрийн дагуу “Яньян” олон улсын нисэх онгоцны буудлаар орж ирсэн гадаадын 150 иргэн хугацаа хэтрүүлэн алга болсны 107 нь Вьетнам, 31 нь Филиппин улсын иргэн байгаа аж. Тэднээс Вьетнам улсын хоёр иргэн, Филиппин улсын нэг иргэн баригдсан байна.
Эдгээр хүмүүс нь өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш холбоо тасарсан гэж нисэх буудлын захиргаа мэдээлж байна.
БНСУ-д бичиг баримтгүй гадаадын иргэдийн тоо өнгөрсөн оны есдүгээр сараас хойш 12 мянгаар нэмэгдэж, 412 мянга болоод байгаа аж. Өмнө нь 180 мянга байжээ.
БНСУ-ын Засгийн газар 2022 оны зургаадугаар сараас Чежү арал болон Гавон мужийн “Яньян” нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой төдийгүй зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой. Мөн “Яньян” олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг улсын тав ба түүнээс дээш тооны жуулчин 15 хоног визгүй зорчих боломжтой болсон юм.
Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарагдаж байгаа бөгөөд бүлэг жуулчид 15 хоног визгүй зорчихдоо аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх, зөвхөн “Яньян” олон улсын нисэх онгоцны буудалд агаарын тээврийн нэг компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах, зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтой ажээ.
Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр БНСУ-д визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт иргэдийн таван хувиас давсан даруйд шийдвэр цуцлагдах ажээ.
Ганвон аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, визээс чөлөөлөх хөтөлбөр энэ оны тавдугаар сарын 31-нд дуусах бөгөөд үр дүн нь ямар байхаас шалтгаалан цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр болсон юм.
“Яньян” нисэх буудлаар БНСУ-д визгүй нэвтэрсэн Монголын 15 иргэн "сураггүй" байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27