Байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүссэнээр айл өрх, аж ахуйн нэгж усанд автах, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох зэрэг эрсдэл гарч байна.
Иймд халиа тошин үүсэж буй байршлуудад Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар(ГУББГ) ОНӨААТҮГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй юм.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Толгойтод гол дагуу суурьшсан 50 айл халиа тошинд өртөж, гэр, байшин, хашаа нь усанд автах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Уг байршилд ГУББГ-ын шуурхай удирдлагын баг гар ажиллагаа болон механизмаар суваг шинээр татаж, ухлагаас гарсан мөсөөр далан босгожээ. Түүнчлэн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн гарцан доорх гаргалгаанд 500 кг бодис хийж, аюулгүй байдлыг хангажээ.
Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар
Мөн иргэд та бүхнийг жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг ГУББГ-аас анхааруулж байна. Тус байршлууд нь зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус, мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй юм гэж нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээллээ.
| Толгойтод гол дагуу суурьшсан 50 айл халиа тошинд өртжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24