Ням, 2024-11-24
13 настай охины биеийг нь үнэлүүлсэн хэргийн шүүх хурал хойшиллоо

13 настай охины цахим хаягаас түүний нэр зургийг ашиглан "Санхүү өгнө авна" гэх фейсбүүк групп дээр зар байршуулж ашиг олж, биеийг нь үнэлүүлсэн хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр 15:00 цагт  Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр болохоор товлогдсон. Гэвч тус хэргийн шүүх хуралд оролцох прокурор өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг түр хойшилжээ.  Сүүлийн үед бага насны охидтой фэйсбүүкээр удаан хугацаанд харилцаж байгаад нүцгэн зураг, бичлэгийг нь авч улмаар өөр хүнд харуулна, дэлгэнэ гэж айлган, сүрдүүж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг цахимаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өссөөр байна. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагатай байж хүүхдийнхээ цахим орчинг нягталж байхыг сануулж байна.

 


13 настай охины биеийг нь үнэлүүлсэн хэргийн шүүх хурал хойшиллоо
2023-01-25 11:32:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0