Самсунг Электроникс компаниас жил бүрийн салхийг хагалан зохион байгуулдаг Galaxy Unpacked арга хэмжээний тов албан ёсоор зарлагдлаа. Дэлхий нийтээрээ хоног тоолон хүлээдэг энэхүү технологийн инновацын танилцуулга 2023.02.02-ны 02:00 цагт Samsung-н албан ёсны Facebook хуудсаар Монгол орчуулгатайгаар шууд дамжуулахаар болжээ.

Стандартыг шинэчлэн тогтоох нь
Залгамжлан ирсэн инновацын хүч чадлаа энэ жил тэд хоёр дахин нэмж буйгаа зарлаад байна. Galaxy-н түүхэн дэх хамгийн хүчирхэг камерын системийг бид нээлтийн үеэр үзэх боломжтой ажээ. Мэргэжлийн түвшний камер нь жил бүр илүү ухаалаг болсоор ямар ч орчинд өндөр чанартай гэрэл зураг дарах, бичлэг хийх боломжийг олгож байна.
“Galaxy S” цувралын хамгийн онцлох хүчирхэг загвар бол гар утасны гүйцэтгэл, чанарыг дахин тодорхойлсон “Galaxy S Ultra” юм. Алдарт “Galaxy Note”-ийн S Pen-ийг “Ultra” загварт нэгтгэснээр “Galaxy”-ийн хоёр тэргүүлэгч инновацын хүч чадал нэг гар утсанд цогцлоод байсан билээ. Харин тун удахгүй энэхүү хүчирхэг төхөөрөмж нь бидэнд илүү юуг санал болгохыг гэрчлэх л үлдлээ.


Үзүүлэлт гэдэг зөвхөн хүч чадлаар тодорхойлогдохгүй. Байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг багасгаж буй инновацаар мөн тодорхойлогдоно. Үүний тулд Самсунг байгаль орчны төлөөх шинэ стратегийн бодлого гаргаж үүнийхээ хүрээнд бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийн үе шат бүрийг байгальд ээлтэй байлгах дээр ач холбогдол өгөн ажиллаж байна. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж буй байгууллагуудтай хамтарч, дахин боловсруулсан материалыг илүү олон эд ангидаа ашиглан, салбартаа шинэ жишгийг тогтоож буйгаа нээлтийн үеэр зарлах аж.
Тиймээс Самсунг Электроникс компани 2-р сарын 2-нд болох “Galaxy Unpacked” нээлтийн арга хэмжээгээрээ инноваци болон тогтвортой байдлыг хослуулж, хэрхэн дээд зэргийн бүтээгдэхүүн зохион бүтээж болохыг харуулах болно. Ирээдүйг шинээр тодорхойлох “Samsung Galaxy”-ийн шилдэг бүтээгдэхүүнүүдтэй танилцах гайхамшигт шөнө айсуй.