Зам тээврийн, хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний товч тайланг (2022 оны жилийн эцсийн байдлаар) танилцууллаа.
Уг тайлан нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангахад чиглэгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд бодит мэдээлэл өгсний үндсэн дээр бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Бодлогын баримт бичгийн хэрэгжилт:
|
№ |
Бодлогын баримт бичгийн нэр |
Хариуцан хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тоо |
Биелэлтийн хувь |
|
1 |
“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого |
13 |
76.15 |
|
2 |
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл |
16 |
93.1 |
|
3 |
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр |
80 |
75.7 |
|
4 |
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө |
38 |
76.8 |
|
Нийт |
147 |
80.44 |
|
Төсөл, арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн түвшинг тогтоохдоо Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”-ыг баримтлан үнэлгээ хийжээ.
Улмаар бодлогын баримт бичигт тусгагдсан Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарах 147 төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг 2022 оны жилийн эцсийн байдлаар 80.44 хувь буюу “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэв.
| ЗТХ-ийн сайдад хамаарах 147 төсөл үр дүнд хүрсэн гэж дүгнэжээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02