Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
2023 оны 02-р сарын 02-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй,цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31…-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -22..-27 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
| Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24