Замын хөдөлгөөн хянах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын тоо, хүртээмж хангалттай бус байдгаас зам дээр зөрчил удаа дараа гаргасан ч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр зорчих боломж байсаар байдаг нь түгжрэлийн томоохон шалтгаан болж байгаа ба хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоонд шилжих нь түгжрэлийг 30 орчим хувиар бууруулна гэж Нийслэлийн мэдээлэл технололгийн тооцоолж байна.
Гуравдугаар сарын 1-нээс үнэгүй олгох тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID хэрэглээнд нэвтэрснээр замын хөдөлгөөний хяналт 10 дахин сайжирч, нийслэлийн хэмжээнд өдөрт ажилладаг 250 замын цагдаа зам дээр даарч бус дэлгэцийн цаанаас хөдөлгөөн зохицуулах нь.
RFID технологийг АНУ, Сингапур зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд замын хөдөлгөөнөө зохицуулахад ашиглаж байгаа ба автомашины салхины шилэн дээр байрлуулах наалт нь идэвхгүй чип бөгөөд энэ нь гаражийн хаалга онгойлоход ашигладаг чип, дэлгүүрийн бараа хулгайд алдагдахаас хамгаалдаг ялтсан наалт зэрэгтэй ижил зүйл юм. Тиймээс таны байршлын мэдээллийг хэн нэгэн хянах вий гэдгээс айх хэрэггүй, иргэнд ээлтэй аюулгүй технологи юм.
Энэ технологи нэвтэрснээр замын хөдөлгөөнд дүрмийн дагуу бус дураараа оролцон түгжрэл үүсгэдэг, гаргасан зөрчлийнхөө торгуулийг төлдөггүй хариуцлагагүй жолооч нарын орон зай үгүй болох юм
161 уулзвар дээр байрлуулсан ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар замын хөдөлгөөний соёлд эрс өөрчлөлт орж, жолооч нарын ухамсар, хариуцлага дээшилж, түгжрэл буурах бодит гарц болж чадах эсэх нь ирэх сард тодорхой харагдана.
Б.БАТ
| Замын хөдөлгөөний хяналт 10 дахин сайжирна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24