Нийтийн тээврийн шинэ автобусанд хөгжлийн бэрхшээлтэй /эсвэл хүүхдийн тэрэгтэй/ хүний зорчих хэсэгт хогийн сав байрлуулж, хадсан байгаа талаар нэгэн иргэн өөрийн сошиал хуудаст бичсэн байв.
Тухайн иргэн өөрийн сошиал хуудаст:
"Өнөөдөр ажилдаа явах гээд сүүлд оруулж ирсэн улаан хүртээмжтэй автобусанд суулаа (ХМК-59чиглэлийн 1-047 дугаартай) Тэгээд нэг зүйлийг үнэхээр ойлгосонгүй ээ. Тэргэнцэртэй хүний зорчих хэсэгт хогийн сав байршуулсан байхаар нь хажууд байсан хүнээс холдуулж өгөхийг хүслээ тэгсэн авагддаггүй. Үүнийг доор шалтай нь шрупдээд тогтоосон байхыг хараад үнэхээр гайхлаа. Хогийн сав байршуулсан нь сайн боловч "Тэргэнцэртэй болон хүүхдээ тэргэн дээр авч явж байгаа эцэг эхчүүд" яаж зорчих бол байна?! Буухдаа жолоочид нь налуу замаа буулгаад өгөхийг хүссэн боловч жижиг машинууд байна боломжгүй хэмээн налуу зам гаргахад тохиромжгүй зогслоо. Тэгээд налуу замаа буулгасан чинь замын хашлага тараад хэцүү буулаа.
Хэчнээн сайхан автобус, техник технологи байсан ч үйлчилгээ үзүүлж буй хүн нь ойлголт мэдлэггүй сэтгэлгүй байхаар чинь яах юм бэ?!
Хүртээмжтэй автобуснууд өмнөхөө бодвол олон чиглэлд явж байгааг хараад хүссэн чиглэл рүүгээ явахад тэргэнцэртэй хүмүүс явах боломжтой болж байгаа нь сайхан мэдээ. Гэвч жолооч нараа тэргэнцэртэй болон бусад бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх сургалтад суулгаж чадавхжуулах нь зүйтэй болов уу. Хүртээмжтэй + үйлчилгээ+ хандлага+ ойлголт мэдлэг= сэтгэл ханамж" гэсэн байв.
Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир "Тухайн хэсэгт хогийн савыг байрлуулсан нь зохимжгүй, энэ бол жолоочийн мэдрэмжгүй байдалтай холбоотой. Хаалга нь ингэж онгойгоод, налуу шатаа ийнхүү буулгана гэх мэт хэрхэн ашиглах талаарх мэдээллийг өгч байсан. Зөвхөн тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн биш хүүхдээ тэргэн дээр түрээд явж буй зорчигчид ч ашиглах ёстой. Манай дотоод шалгалт хяналтын хэлтсээс хариуцлагагүй хандсан алба хаагчид арга хэмжээ авч, хариуцлага тооцно. Дахиж энэ мэт зүй ёсгүй зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарах, гаргавал хариуцлага тооцохыг анхааруулан ажиллана" гэлээ.
| Тэргэнцэртэй иргэний зорчих хэсэгт хогийн сав хадсан алба хаагчид хариуцлага тооцно |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02