Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 8-наас эхлэн баруун аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулсан. Байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас зарим аймагт гэр, байшин, орон сууцны дээвэр хууларч, олон тооны мал шуурганд уруудсан зэрэг асуудал үүссэн байна. Энэ талаар ЦУОШГ болон иргэд цахим хуудастаа тогтмол мэдээлж, сэрэмжлүүлэг хүргэж байгаа юм. Ирэх өдрүүдэд ч цаг агаарын эрсдэлт үзэгдэл болохыг мөн анхааруулж байна.
“Ховд цахилгаан түгээх станц” ХХК-ийн диспетчерийн албанаас “Ховд Ус, Цаг уур орчны шинжилгээний төвийн мэдээлснээр энэ сарын 8-наас шороон шуурга 14-18м/сек зарим газраа хуйларч шуурсан үед 24-28м/сек хүрч ширүүссэн. Айл өрх болон албан байгууллага, орон сууцны барилгын дээвэр хийсч болон бусад жижиг зүйлс хийсч цахилгаан дамжуулах агаарын шугаманд орооцолдон гэмтээж цахилгаан эрчим хүч тасарсан. Гэтлийг тухайн өдрийн 15:00 цагаас хойш шуурхай ажиллаж аймгийн төвийн 14 чиглэлээс 12 чиглэлийг хэвийн ажиллагаатай болгож, хоёр чиглэлд гэмтлийг засварлах шуурхай ажиллагаа засварын бригадууд ажиллаж байна” гэлээ.
Харин тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Хүчтэй шороон шуурганы улмаас харагдах орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүсx, байшингийн дээврийн хэсэг хууларч, айлын гэрүүд нурсан. Тодруулбал, 8-ны өдөр хүчтэй шороон шуурга болж 36 айлын орон сууцны дээвэр хууларч унасан.
Одоогоор Ховд аймгийн хэмжээнд хүчтэй шороон шуурга болж, харагдах орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.
Нийт хохирлын хэмжээг урьдчилан тооцоолох боломжгүй. Байшингийн дээврийн хэсэг нурж, салсан, айлын гэр унасан гэсэн дуудлагаар газар дээр нь ажиллаж авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна” гэх хариултыг өглөө.
Ховд болон баруун аймгийн ихэнх нутгаар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүчтэй шороон шуурга болж, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд, жолооч та бүхэн аймгийн төвөөс сум, бусад аймаг, хотруу явах хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Мөн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
| "Хүчтэй шуурганаар гэр нурж, мал уруудаж, тог тасарсан" |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02