Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ энд оршин суугаа монгол иргэдэд нэн тулгамдсан арван асуудлыг шийдвэрлэхээхэлсэн. Эдгээр асуудлын нэг нь төрийн цахим үйлчилгээ байсан. Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдэж, Ерөнхий сайдын амлалт хэрэгжиж байна. Монгол иргэд маань төрийн үйлчилгээгээ төвөг, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгаад талархалтай байна. Бид иргэддээ мэдээ, мэдээллийг түгээхэд анхаарч ажиллана” гэж Элчин сайд Э.Сарантогос ярилаа.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуралдаан дээр өгсөн үүрэг, даалгавар хэрэгжиж БНСУ-д “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээж байна. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг “ХУРДАН” цэгээр хүргэхээр ажиллаж байна гэлээ.
Тэрбээр мөн Засгийн газрын бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлаас иргэдэд танилцууллаа. Иргэлийн санал, хүсэлтийг хүлээн авч ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гээд “ХУРДАН” цэгийг мөн Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байр болон Бусан хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэст нээнэ гэлээ.

| БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24