Хоёрдугаар сарын эцсийн байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өсжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг орон сууцны үнийн индекс 1.13 нэгж байгаа нь сүүлийн хоёр сарын хугацаанд тогтвортой түвшинд хадгалагдсан үзүүлэлт боллоо.
Хоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны дундаж үнэ м² нь 3.46 сая төгрөг байсан нь оны эхэн үеэс үл ялиг буурсан үзүүлэлт болж байна. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ нэг м² нь 3.77 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.47 сая төгрөгийн ханштай байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хуучин орон сууцны үнэ хоёрдугаар сард өмнөх сараасаа үл ялиг буурч, м² нь 3.3 сая төгрөгийн дундаж ханштай байжээ. Хэдий тийм боловч Сүхбаатар дүүрэг дэх хуучин орон сууцны дундаж үнэ м² 3.97 сая төгрөг буюу Хан-Уул дүүрэг дэх шинэ орон сууцны дундаж үнээс өндөр хэвээр байна.
2023 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлүүд сорилт дагуулсан хэвээр байхыг салбарын шинжээчид “barilga.mn”-д өгсөн байр суурьтаа онцолжээ.
Үүний зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 15-30 хувиар өсөөд байна.
2023 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтээс үлдэгдэл 350 тэрбум төгрөгийг олгоно гэж зохицуулагч байгууллагууд мэдээлээд байна. Банкнууд зээлийн эргэн төлөлтөөс шинээр олгох ипотекийн зээлийг санхүүжүүлэх чиглэлтэй байгаа юм.
Харин гадаад талаас Украины дайн, Төв банкнуудын бодлогын хүү, БНХАУ дахь логистикийн хүндрэлтэй нөхцөл байдал зэрэг асуудлууд гол сорилт болж байна.
| Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24