Ням, 2024-11-24
Би ажлаар Манилад зочид буудалд буусан. Тэнд нийслэлийн төрийн албан хаагчид өдөр, шөнөгүй архидаж байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, үг хэллээ. 
 
Тэрбээр "Баялаг бүтээдэг, татвар төлдөг хүмүүс нь төрийн албаны ачааг даахаа больж байна. Төрийн албан хаагч гэсэн нэртэй бүтээл муутай байдаг. Үүнийг олон нийтийн алба гэж нэрлэж болно. УИХ-ын гишүүдийн асуулт, зөвлөлийн хариулт, зохион байгуулалтаас харахад энэ улс орон чинь дуусаж байгаа юм байна. Төрийн албаны зөвлөлөө татан буулгасан нь дээр байх. 
 
Манай улсад хөдөлмөрийн чадавхтай 800,000 гаруй хүн байгаагийн хэд нь төрийн алба хаагч гэсэн нэр зүүсэн явж байгаа вэ. Төрийн албан хаагчдын одоо авч байгаа цалин, амьдарч байгаа байдал нь албан ёсны ажилгүй, ядуучууд болчихсон. 
 
Би гадагшаа ажлаар яваад Манила хотод зочид буудалд буусан юм. Тэнд нийслэлийн төрийн албан хаагчид дүүрчихсэн, өдөр, шөнөгүй архидаад байж байсан. Ийм маягаар явж болохгүй" гэж ярилаа. 

Би ажлаар Манилад зочид буудалд буусан. Тэнд нийслэлийн төрийн албан хаагчид өдөр, шөнөгүй архидаж байсан
2023-04-06 10:13:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0