Хүний эрх хөгжлийн төвөөс уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөж буй талаар судалгааны тайланг өнөөдөр /2023.04.10/ танилцууллаа. Уг уулзалтад Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдын төлөөлөл болон “Forum-Asia” олон улсын байгууллагын судлаачид оролцлоо.
“Forum-Asia” байгууллагын судлаачдын хэлснээр “Малчид 2020 оны хаврын төл муу гарсан, ихэнх нь үхэж үрэгдсэн гэдэг зүйлийг ярьж байсан. Мал өвчлөл ихтэй байна гэдэг нь малчин өрхүүдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг. Малын чанар муудсанаар малчдын орлого буурч байна. Малчид өвчтэй малаа худлаа хэлж борлуулахад хүрч байна гэв.
Мөн мэргэжилтнүүд хэлэхдээ "Малчид малынхаа махыг өөрсдөө хэрэглэхэд эрсдэлтэй болж байгаа талаар малчид ярьж байна. Иргэдийн эрүүл мэндийн асуудал ноцтой байна. Тухайн нутгийн малчид хоолой нь загатнах, уушги нь өвчилсөн, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд муудсан, бага насны хүүхдийн бие сул болсон. Мөн дээрх гурван сумын иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй байна. Малчид маш их стрессддэг, залхсан, айсан, түгшсэн гэх зүйлийг ярьдаг. Үүнээс гадна төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй, төр биднийг хаясан гэх сэтгэгдэлтэй байсан. Монголын эдийн засгийн өсөлтийн золиос нь малчин өрхийн амьдрал болж буй. Ашигт малтмалаас орлого олж буй ч маш бага хөрөнгийг сум орон нутгийн хөгжилд зарцуулж байгаа нь маш харамсалтай зүйл” гэдгийг онцлов.
| "Уул уурхайн бүсэд малчид эрүүл мэндээрээ ноцтой хохирч байна" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24